• Эхлэл
  • "Жолоочийн даатгалын хураамжийг хүчингүй болголоо"

"Жолоочийн даатгалын хураамжийг хүчингүй болголоо"

2025/01/10

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл өнөөдөр /2025.01.10/ олон нийтийн сүлжээнд анхаарал татаад байсан жолоочийн даатгалын талаар мэдэгдэл хийлээ. Үүнд:


-Нэр бүхий иргэд байгууллагаас жолоочийн даатгалын хураамжтай холбоотой гомдол ирсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүр шаардлага хангаагүй гэж үзсэн. Тийм учраас нэгдүгээр сарын 9-н уг шийдвэрийг Улсын бүртгэлийн нэгдсэн сангаас хаслаа. Өөрөөр хэлбэл Санхүүгийн зохицуулах хорооны жолоочийн даатгалын хураамжийн итгэлцүүрийг баталсан шийдвэр хэрэгжих боломжгүй боллоо.

Учир нь захиргааны хэм хэмжээний акт Хууль зүй, дотоод хэргийн яамны нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж байж хэрэгждэг. Тиймээс Санхүүгийн зохицуулах хороо үүнтэй холбоотой материалуудаа дахин хянаж, хуульд нийцүүл гэдэг байдлаар буцаасан. 

Нэгэнт шийдвэр гарсан тул иргэд даатгалын компаниудаас мөнгөө буцааж нэхэмжлэх боломжтой. Даатгалын компаниуд мөнгийг нь буцаан өгөх үүрэгтэй" гэв.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин