Жил бүр брэндийн нүүр царай болсон моделиороо олны анхаарал татдаг DYRBERG/KERN брендийн энэ жилийн сонголт мөн л дуулиан тарилаа. Тэд өмнө УИХ-ын гишүүн асан С.Оюун, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан, нэвтрүүлэгч С.Чимэгээ, Ардын жүжигчин Н.Сувд нарыг сонгож, сонирхолтой дүр зургаар анхаарал татаж байсан бол 2018 оны хавар зуны “OASE” коллекцын шинэ нүүр царайгаар сошиал ертөнцөд Цэнхэр үст Цэрэн гэж алдарсан Tseren Enebish -ийн сонгосон байна. Мүүний эсрэг тэмцэл өрнүүлж, Хойд туйлд нохой чаргаар зорчсон гээд олны анхааралд үргэлж өртөж байдаг бүсгүй хэрхэн өөрчлөгдсөнийг харна уу.
Stylist: Khaliun Solikhor / UITEM Unique Clothing Brand/
Photography: Nardamba Narmandakh / Update Agency/
Make-up: Selenge Jargalsaikhan / Salt Make Up Studio/
Hair: Zayn Zya /GOLD salon Mongolia /
Сэтгэгдэл байхгүй байна