Монгол Улсын Ардын жүжигчин, дэлхийн шилдэг баритон, дуурийн дуучин Э.Амартүвшин 2025 оны анхны тоглолтоо Италийн алдарт "Ла Скала" театрт Ж.Вердийн "Хувь заяаны хүч" буюу “The Force of Destiny” дууриар эхлэх болжээ.
Тэрбээр өнгөрсөн 12 дугаар сард Ж.Вердийн “Риголетто” дуурийн Риголеттод 100 дахь удаагаа дэлхийн хамгийн алдартай театрын нэг Венийн дуурийн театрын тайзнаа дуулсан юм. Тэрбээр эл дуурьт Монгол, ОХУ-ын Буриад, Герман, Итали, Бельги, Сингапур, Испани, Австрали, Англи зэрэг дэлхийн есөн улсын 25 хотод дуулсан бөгөөд Улаанбаатар хотод долоо, Улаан-Үдэд нэг, Сингапурт нэг, Киелд 17, Наполид дөрөв, Арена Ди Веронад гурав, Женовад тав, Пармад хоёр, Миноркад хоёр, Салернод хоёр, Палермод зургаа, Торинод дөрөв, Мельбурнд долоо, Мачератад дөрөв, Тервизод нэг, Лиежэд тав, Флоренцэд гурав, Миланд найм, Пиаченцад хоёр, Феррарад хоёр, Лондонд найм, Бильбаод дөрөв гээд нийт 99 удаа дуулаад байсан юм.
Сэтгэгдэл байхгүй байна