• Эхлэл
  • “Сентерра Гоулд”-ийн лицензүүдийг түдгэлзүүллээ

“Сентерра Гоулд”-ийн лицензүүдийг түдгэлзүүллээ

2016/05/19

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

“Ноён уулаа аварья” хөдөлгөөнөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчимд олборлолт явуулахаар “Сентерра Гоулд” компанид олгосон дөрвөн лицензийг түдгэлзүүлэх цаашилбал, лицензийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэх гаргасан.

Уг хэргийн шүүх хурал өнөөдөр 10.30 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, лицензүүдийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.

Шүүх хуралд нэхэмжлэгч тал болох “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг төлөөлж, өмгөөлөгч Г.Батбаяр, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хяналтын хорооны дарга, "Ноён уулаа аварья” хөдөлгөөний Улаанбаатар хот дахь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Ганбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, тэмцэгч Мөнхбаяр нар болон иргэдийн төлөөлөл, хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр  “Сентерра Гоулд” компанийн төлөөөлөл оролцсон.

Уг лицензийг түдгэлзүүлэхээр дөрөвдүгээр сарын 4-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ноён ууланд газар дээр нь очиж, шүүхийн үзлэг хийсэн талаар бид мэдээлж байсан билээ.

Ноён уулан дахь Гацууртын орд газарт “Сентерра Гоулд” ХХК ашиглалтын дөрвөн лиценз эзэмшдэг,  хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй гэж тогтоогдсон. Гацууртын ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулснаар Монгол Улсын Засгийн газар 34 хувь, “Сентерра Гоулд” ХХК 66 хувийг эзэмших болсон билээ.

Өнөөдөр болсон шүүх хуралдаанаар лицензийг түр түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн байна. Одоогоор тус газарт олборлолт эхлээгүй байгаа ч олборлолт явуулснаар байгаль орчин болон түүхийн дурсгалт уг газрын эко систем алдагдах асар их аюултай гэж иргэний нийгмийн төлөөллийнхөн үзэж байгаа.

Харин гуравдагч тал найман тэрбум төгрөгний эхний гэрээ хэлцэл хийгдсэн, нэг тэрбум төгрөгний урьдчилгаа төлбөр хийгдсэн болон 50 гаруй хүн ажиллуулж байгаа, лицензийг түдгэлзүүлснээр олон улсын биржид компанийн хувьцааны үнэ унах гэх мэт хохирол учирна гэж мэдэгдэж байсан бол нэхэмжлэгчид олборлолтыг эхлүүлэлгүй лицензийг түдгэлзүүлснээр харин ч учирч болох илүү их хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж тайлбарлаж байлаа. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарлаа. Харин хариуцагч тал шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдэв.

А.АНУ

Англи эхийг  энд дарж уншина уу

For English version please click here

 


Сэтгэгдэл байхгүй байна

  • монгол иргэн
    өө браво шүүх сайн энд хэрвээ алт ухах олборлолтын ажил явагдвал Мандал сумаас нэг хүн зулын гол болоод байх хэрэгтэй хожим эдгээр хүмүүс ирээдүй хойчыхоо төлөө ямар аугаа алхам хийснийг бидний дараа дараагийн үе? ойлгоно энэ алтыг ухаад 66 хувийг нь ухсан хулгайч аваад ухуулагч этгээд үлдсэнийг нь баярлан авна гэнэ үү? энэ гэрээг согтуу галзуу хулгайч нар хийгээ юу энэ төрд цэвэр монгол байгаа юм уу? байхгүй бололтой газар шороогоо ухуулж төхүүлээд л байдаг ард түмэн улам ядуураад л байдаг. эх орон улам л хэцүү.....Чингэс хаан минээ ганцхаан сар ирээд ирт сэлмээрээ эдгээр хүмүүстэй ярилцаач эсвэл байгаа газраа дуудаж аваачаад долларыг нь идүүлээд тамлаад өгөөчээ
    2016 оны 06 сарын 06
  • Зочин
    заза ноён уулаа аваад үлдчихлээ. тэнд алт байгааг мэдэж байгаагаас хойш хэн нэгэн ухаж л таарна даа, Сентерра голд ч яахав арбитрын шүүхээр заргалдаад Хан Ресурс шиг хэдэн саяыг засгаас нэхээд хэвтчинэ биз дээ.
    2016 оны 05 сарын 23
  • Зочин
    Монгол Улс галзуучууд болон гадаад гүрний гар хөл болсон хөлсний этгээдүүдийн аясаар ингээд урсаад явах юм уу??? Төр засаг, эзэн гэж энэ улсад алга болжээ!!! Шүүх нь галзуучуудад баалуулахаас айгаад ийм шийдвэр гаргаж л байдаг!!!!!!
    2016 оны 05 сарын 21
Сонин хачин