• Эхлэл
  • Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоов

2017/03/15

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний олборлолт хийхээр  "Сауд гоби коэл транс" компани техник хэрэгслээ аваачин, нутгийн ард иргэд түүнийг эсэргүүцэж байгаа талаар мэдээлэл өнөөдөр сошиалд тархаад байгаа. Тэгвэл өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны Засгийн газрын хуралдаанаар Гурвантэс суман дахт Тос, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийг тогтоосон байна. Ингээд албан мэдээллийг хүргэж байна. Одоогоор маргаан үүсээд байгаа газар нь тус нөөц газрын хилд багтсан эсэх нь тодорхойгүй гэж байна. Нутгийн иргэдийн өгүүлж байгаагаар нөөц газрыг тогтоох анхны төсөлд энэхүү газар нутаг багтсан байгаа гэжээ. 

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг 743058.00 га-гаар баталлаа. Үүнтэй холбогдуулан тухайн газарт олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшигчтэй нь хэлэлцэн тохиролцож цуцлах арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгав.

Ингэснээр улсын тусгай хамгаалалттай газар нутгийн эзлэх хувь хэмжээ 0.4 хувиар нэмэгдэх юм. Тусгай хамгаалалтад авсан газрын хилийг заагийг тогтоохоор санал болгосон газартай хэсэгчилсэн болон бүрэн давхцалтай ашигт малтмалын хайгуулын 7 тусгай зөвшөөрөл байгаа тухай Ашигт малтмал, газрын тосны газрынхан танилцуулав.

Тухайн газарт уул уурхайн тээвэрлэлтийн улмаас олон салаа зам үүсч, тоос шороо дэгдэн, газрын хөрс эвдэрч, бэлчээр талхлагдан, зэрлэг ан амьтан дайжих нь ихэссэн байна.  Мөн хайгуулын өрөм тавьж дээж авах зорилгоор ухсан цооногт зэрлэг ан амьтан, мал унадаг, усны нөөц багасч, булаг шанд ширгэн, ундны усны чанар, аюулгүй байдал алдагдан, айл, өрхийн ундаалдаг худагны усны хэмжээ эрс багасчээ.

Уул уурхайн нөлөөллөөс болж Тост, Тосон бумбын нурууны экосистемийн хэв шинж аюулд орсон бөгөөд ус, бэлчээр, ан амьтан, биологийн олон янз байдал, тэдгээрийн амьдрах орчинд өөрчлөлт гарч болзошгүй болоод байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ:Засгийн газар 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • Загас
    Чойжилсүрэн чи одоо боллоо. Ичээ! Компаниа татаж ав. Эс бөгөөс чиний удам үрийн, үрд, чамд үеийн үед муу бүхнийг ерөөж устгаж үгүй болгох ард түмний асар ах хүч үргэлж дагалдахыг анхаар! Ийм яриа аль хэдийн олны дунд үүссэн байна.
    2017 оны 03 сарын 29
  • иргэн
    Хар нүүрэлсэн чонон нүдэлсэн Чойжилсүрэн гэгч хэн бэ,Энэмонгол хүн мөнүү,энэ нөхөр хэдэн наслах хүн болоод тэр их дархалсан газарт шүлсээ гоожуулаад байнаа.Ерөнхий сайдаа энэ шуналт луйварчин Чойжилсүрэн гэгчээс салаачээ.Өмнөглвьчуудаа тэр хулгайчийг устагцгаая.тэр машин техникийг ньгазрын хөрснөөс ария.
    2017 оны 03 сарын 27
  • газар шороо
    луйварчидаас нутгаа хамгаалъяа хойшидын хувь заяандаа монгол ухаанаар хандаач
    2017 оны 03 сарын 26
  • zochin
    lys bavn hangain ezen saidtai changaa tootsoo bodoh blgvi dee ee bazarwaani ....
    2017 оны 03 сарын 21
Сонин хачин