Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.
“Ноён уулаа аварья” хөдөлгөөнөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандан Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уул орчимд олборлолт явуулахаар “Сентерра Гоулд” компанид олгосон дөрвөн лицензийг түдгэлзүүлэх цаашилбал, лицензийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэх гаргасан.
Уг хэргийн шүүх хурал өнөөдөр 10.30 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, лицензүүдийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан байна.
Шүүх хуралд нэхэмжлэгч тал болох “Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийг төлөөлж, өмгөөлөгч Г.Батбаяр, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хяналтын хорооны дарга, "Ноён уулаа аварья” хөдөлгөөний Улаанбаатар хот дахь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Ганбаатар, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Шижээравдан, тэмцэгч Мөнхбаяр нар болон иргэдийн төлөөлөл, хариуцагчаар Ашигт малтмалын газар, гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд” компанийн төлөөөлөл оролцсон.
Уг лицензийг түдгэлзүүлэхээр дөрөвдүгээр сарын 4-ны өдөр хүсэлт гаргасан бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард Ноён ууланд газар дээр нь очиж, шүүхийн үзлэг хийсэн талаар бид мэдээлж байсан билээ.
Ноён уулан дахь Гацууртын орд газарт “Сентерра Гоулд” ХХК ашиглалтын дөрвөн лиценз эзэмшдэг, хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй гэж тогтоогдсон. Гацууртын ордыг стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад оруулснаар Монгол Улсын Засгийн газар 34 хувь, “Сентерра Гоулд” ХХК 66 хувийг эзэмших болсон билээ.
Өнөөдөр болсон шүүх хуралдаанаар лицензийг түр түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн байна. Одоогоор тус газарт олборлолт эхлээгүй байгаа ч олборлолт явуулснаар байгаль орчин болон түүхийн дурсгалт уг газрын эко систем алдагдах асар их аюултай гэж иргэний нийгмийн төлөөллийнхөн үзэж байгаа.
Харин гуравдагч тал найман тэрбум төгрөгний эхний гэрээ хэлцэл хийгдсэн, нэг тэрбум төгрөгний урьдчилгаа төлбөр хийгдсэн болон 50 гаруй хүн ажиллуулж байгаа, лицензийг түдгэлзүүлснээр олон улсын биржид компанийн хувьцааны үнэ унах гэх мэт хохирол учирна гэж мэдэгдэж байсан бол нэхэмжлэгчид олборлолтыг эхлүүлэлгүй лицензийг түдгэлзүүлснээр харин ч учирч болох илүү их хохирлоос урьдчилан сэргийлэх боломжтой гэж тайлбарлаж байлаа. Ингээд анхан шатны шүүхийн шийдвэр нэхэмжлэгчийн талд гарлаа. Харин хариуцагч тал шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдахаа мэдэгдэв.
А.АНУ
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please click here
Сэтгэгдэл байхгүй байна