“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдийн хурал өнгөрсөн пүрэв гаригт болж, нийт ажилтнуудын цалинг 25 хувиар нэмэгдүүлэх, мөн 2015 оны жилийн ажлын үр дүнгийн 13 дахь сарын цалинг олгох зэрэг шаардлагыг удирдлагадаа тавихаар болжээ. Тодруулбал, үүнд хэд, хэдэн шаардлага тавьсан байна.
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудад 2015 оны жилийн ажлын үр дүнгийн урамшуулал /13 дахь сарын цалин/-г олгох.
2014 оны есдүгээр сараас хойш 3 удаа ҮЭ-ийн Холбооноос тавьсан “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн нийт ажилтнуудын үндсэн ба тарифт цалинг 25 хувиар нэмэгдүүлэх саналыг шийдвэрлэх.
Компанийн удирдлагуудын урамшуулал, ахуй хангамжийн тухай цахим сүлжээгээр гарч байгаа мэдээллийн талаар нийт ажилтнуудад албан ёсны тайлбар өгөхийг тус тус шаардаж байна гэжээ.
Дашрамд сануулахад өмнө нь Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудын цалин, шагналын талаархи мэдээлэл сошиал ертөнцөөр тархан ихээхэн шүүмжлэл дагуулж байсан юм.
Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу.
Сэтгэгдэл байхгүй байна