• Эхлэл
  • Хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, 221 тэрбумыг зарцуулахаар болов

Хүүхдийн хоолны мөнгийг нэмэгдүүлж, 221 тэрбумыг зарцуулахаар болов

2024/12/30

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн /2024.12.30/ ээлжит бус хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлж 2500 төгрөг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 6000-6300 төгрөг болгон тогтоосныг Боловсролын сайд П.Наранбаяр мэдэгдлээ.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоолны үйлчилгээнд 343,289 сурагч хамрагдаж, дотуур байранд 38,871 хүүхэд амьдарч байгаа аж.

Боловсролын яамнаас Японы олон улсын байгууллага ЖАЙКА-тай хамтран хийсэн судалгаанаас хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 3-4 дахин, кальцийн хэмжээ 2.5 дахин бага, ясны нягт бага, Д амин дэмийн дутал 80 хувь гэсэн дүн гарсан нь хүүхдийн хоолны илчлэг, шим тэжээлийг нэмэгдүүлж, шим тэжээлийн тэнцвэрт байдлыг хангах шаардлагатайг харуулсан.

Иймд энэ онд цэцэрлэгийн хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэгдүүлснээс гадна үдийн хоол, дотуур байранд амьдарч буй хүүхдийн хоолны зардлыг нэмж, 221 тэрбум төгрөг зарцуулахаар 2025 оны улсын төсөвт тусгалаа. Ингэснээр хүүхдийн хоол хүнсээр авбал зохих илчлэг, шим тэжээлийн хэмжээ, хоолны орц, найрлага сайжирч, олон нэр төрлийн хүнс хэрэглэх боломжтой болно.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин