Монголчууд авьяастай гэдэг шиг монголчууд баян гэдэг үгийг зөвхөн гар утасны хэрэглээгээр харуулж болох нь.
Олон улсын харилцаа холбооны хороо /International telecommunication union/-ноос гаргасан мэдээллээр Монгол Улс гар утасны хэрэглээгээр огцом үсрэлт гарган, “хурдацтай” хөгжиж байгаа улсын тоонд орох нь. Ердөө л 2000 онд 154 мянган гар утас хэрэглэгчтэй байсан монголчууд 2014 он гэхэд гурван сая гаруй гар утастай болчихсон байна. Энэ тоо эдүгээ нэлээд нэмэгдсэн гэдэг нь ойлгомжтой. Саяхан л гурван сая иргэнтэй болсон монголчууд өнөөдөр дөрвөн сая гаруй гар утастай болсон нь бараг тодорхой. Монгол Улсын хүн амын маань 50 гаруй хувь нь насанд хүрэгч, хүүхэд залуусын орон гээд бодохоор найман настай балчраас дээшхи насныхан нэжгээд төдийгүй хошоод гар утастай байх нь.
Олон улсын харилцаа холбооны хороо гар утасны төлбөр нь хамгийн хямд улсыг Шри-Ланк гэж зарлажээ. Харин монголчууд эхний аравт буюу наймдугаарт жагсч нэг хэрэглэгч дунджаар сард 3,16 ам.доллар одоогийн ханшаар 6 000 орчим төгрөг төлбөр төлдөг гэжээ. Сард 100-200 мянган төгрөг төлдөг 11-тэй гар утастай хүмүүсийг эс тооцвол энэ ч бас хангалттай хямдханд тооцогдож болохоор.
Гэхдээ Монголын ТОП татвар төлөгчдийн эхний аравт үүрэн телефоны оператор компаниуд жил бүр ордгийг бодоход монголчууд бас хангалттай мөнгийг гар утсандаа зарцуулдаг нь тодорхой. Найман настай балчраасаа эхлээд ухаалаг гар утас барьдаг, 1,5 сая төгрөгний үнэтэй утас барьчихаад сургалтын төлбөрийг бууруул, оюутны 70 мянган төгрөгийг олго гэж жагсдаг залуустай улс шүү дээ, Монгол.
|
Гар утас хэрэглэгч 2000 он |
Гар утас хэрэглэгч 2014 он |
100 мянган хүнд ногдох гар утас 2000 он |
100 мянган хүнд ногдох гар утас 2014 он |
БНХАУ |
85260000 |
1,286,093,000 |
6.66 |
92.27 |
Монгол |
154,600 |
3,027,243 |
6.45 |
105.06 |
ОХУ |
3,263,200 |
221,030,353 |
2.22 |
155.14 |
АНУ |
109,478,031 |
355,500,000 |
38.47 |
110.20 |
Монголчууд гар утасны хэрэглээндээ гар татдаггүй болохыг Олон улсын харилцаа холбооны хорооны бас нэг тоо харуулж байна. Үүнд хамгийн сүүлд гаргасан мэдээллээр манай улсын 100 мянган хүнд 105 мянган гар утас ноогддог гэжээ. Энэ ч бас хуучирсан тоо байх, манайд чинь насанд хүрсэн хүмүүс дор хаяж хоёр гар утастай шүү дээ. Харин бидний муулах дуртай хятадууд 100 мянган хүн тутамд 92-хон мянган гар утастай гэжээ. Харин одоо 2015 оны гар утасны хэрэглээний статистик тоог гаргах ахул ОХУ, АНУ хоёрыг гүйцэж түрүүлсэн байхад гайхах зүйлгүй байх шүү . Урагшаа монголчууд аа, Цагаан сараар ч гар утастайгаа шүү .
А.АНУ
Сэтгэгдэл байхгүй байна