Оюутнууд УИХ-ын гишүүдийн ажлын хэсгүүдэд ажиллаж, цалинтай дадлага хийх “Нээлттэй парламент-дадлагажих хөтөлбөр”-ийг их, дээд сургуулийн гурав болон дөрөвдүгээр дамжааны оюутнуудын дунд хэрэгжүүлэх гэж байна.
Парламентын ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоо бүхий нийгмийг төлөвшүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах уг хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг энэ сарын 13-наас бүртгэж 100 оюутан сонгон шалгаруулж, хөтөлбөрийг энэ сарын 16-нд эхлүүлж, хоёрдугаар сарын 25-нд дуусгана.
Хөтөлбөрт хамрагдсанаар хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, үе тэнгийн оюутан залуустай харилцаа холбоо тогтоох зэрэг олон давуу тал, боломжтой. Мөн УИХ-ын 20 залуу гишүүнээр ментор хийлгэх боломжтой юм.
Сэтгэгдэл байхгүй байна