• Эхлэл
  • Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал

Орон сууц, оюутны төлбөрийн буцаан олголт авахад бүрдүүлэх материал

2025/01/03

Хувь хүний орлогын албан татварын хуулиар анх удаа орон сууц худалдан авсан иргэн нийт үнийн дүнгийн зургаа хүртэлх сая төгрөгийг буцаан олголтоор авдаг. Мөн дотоод, гадаадын их, дээд сургуульд суралцаж буй оюутнууд сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой. Тэгвэл  нэгдүгээр сарын 1-нээс эхлэн буцаан олголт авах хүсэлтийн материалыг хүлээн авч эхэлжээ. Буцаан олголт авахын тулд Цахим тайлангийн системд нэвтэрч 2025.02.15-ны дотор тайлангаа илгээх шаардлагатай юм.

ОРОН СУУЦ ХУДАЛДАН АВСНЫ БУЦААН ОЛГОЛТ АВАХАД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ

Тайлан гаргахад:

  1. Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/
  3. Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг  /ХУР системээс Ү-дугаараар автоматаар татагдана/
  4. Борлуулагчаас цахим төлбөрийн баримт авсан байх /ДДТД сугалааны дугаарыг талбарт оруулна/
  5. Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны хоёр хувийн татвар төлсөн баримт /төлбөрийн даалгаврын дугаар/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Худалдах – Худалдан авах гэрээ /нотариат/
  2. Орлого нотлох баримт /Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна/
  3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна.

Эхний таван мэдээллийг цахим тайлангийн системээс автоматаар татах боломжтой.

АМЬДРАН СУУХ ЗОРИУЛАЛТТАЙ БАЙР, ОРОН СУУЦ БАРЬСАН БОЛ

  • "Иргэний үнэмлэх” ХУР системээс автомат
  • "НД-ын лавлагаа” ХУР системээс автомат
  • "Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг” ХУР системээс Ү-дугаараар автомат
  • Дээрх мэдээлэл нь цахим тайлангийн системд татах үйлдэл хийснээр автоматаар татагдана.

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  • "Хөрөнгийн үнэлгээний тайлан” үнэлгээчнээр үнэлүүлэх
  • "Орлого нотлох баримт” Арилжааны банк болон банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, эсвэл татвар төлсний дараах орлого байна.
  • Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  • Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

ОЮУТНЫ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН БУЦААН ОЛГОЛТ АВАХАД

Тайлан гаргахад:

  1. Иргэний үнэмлэх /ХУР системээс автоматаар татагдана/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автоматаар татагдана/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

  1. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
  2. Сургуулийн тодорхойлолт
  3. Сургалтын төлбөр төлсөн баримт
  4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

ГАДААДАД СУРАЛЦДАГ ОЮУТНУУД ДАРААХ МАТЕРИАЛЫГ БҮРДҮҮЛНЭ 

  1. Татвар төлөгчийн  иргэний үнэмлэх /ХУР системээс автомат/
  2. Нийгмийн даатгалын лавлагаа /ХУР системээс автомат/
  3. Сургуулийн тодорхойлолт баталгаат орчуулгын хамт /файлаар хавсаргах/

Татвар төлөгчийн бүрдүүлэх материал:

1. Хүүхдийн иргэний үнэмлэх эсвэл төрсний гэрчилгээ /хавсралтаар/
2. Тайлант онд сургалтын төлбөр төлсөн баримт  /баримтын баталгааг орчуулгын хамт файлыг Монгол хавсаргах/
3. Цахим тайлан гаргах, илгээх /e-tax.mta.mn/
4. Буцаан олголт авах хүсэлт /цахим тайлангийн хавсралтаар байна/

Дэлгэрэнгүй мэдээллийг Татварын ерөнхий газрын цахим хуудаст нийтлэгдсэн видео заавар бичлэгээс мөн үзэх боломжтой.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин