Фото: Global Look Press/Heiko Rebsch
Шинэ 2025 онд Герман, Канад, Чех, Молдав парламентын шинэ бүрэлдэхүүнээ харин Белорусь, Польш, Румын зэрэг орнууд ирээдүйн төрийн шинэ тэргүүнээ сонгоно. Энэхүү сонгуулиуд дэлхий даяар өргөн цар хүрээтэй өөрчлөлт гарч байгаатай давхцаж байна.
Герман ээлжит бус санал хураалттай
Европын холбооны улс төрийн улирлыг Германы парламентын ээлжит бус сонгууль хоёрдугаар сарын 23-нд эхлүүлнэ. Сонгууль 2025 оны намар явагдах ёстой байсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сард эрх баригч социал демократууд /улаантнууд/, чөлөөт ардчилагчид /шарууд/ болон ногоонтнуудаас бүрэлдсэн “гэрлэн дохионы” эвсэл задарснаар арванхоёрдугаар сарын 16-нд парламент Олоф Шольцийн Засгийн газарт итгэл үзүүлэхгүй байгаагаа зарлаж, Ерөнхийлөлөгч Штейнмейер ээлт бус сонгуулийг зарласан юм.
Сонгуулийн өрсөлдөөнд ХАХ/ХНХ эвслийг сонгогчдын гуравны нэг орчим дэмжиж байгаа учир ялах магадлалтай байна. Христийн Ардчилсан холбооны (ХАХ) лидер Фридрих Мерцийг канцлер болох гол хүн гэж байгаа. Хоёрт нь «Германы төлөөх Альтернатив» (ГтА) нам 19% санал авахаар байгаа ба тэд канцлерт намыг хамтран удирдах дарга нарын нэг Алиса Вайделийн нэрийг канцлерт дэвшүүлжээ.
Фото: REUTERS/Annegret Hilse
ГСДН одоогийн канцлер Олаф Нольцтайгаар, “Ногоонтнууд” канцлерт өнөөгийн дэд канцлер Роберт Хабекийг дэвшүүлээд явна. Парламентад орох намуудын жагсаалтад Зүүний намуудын ихэнхий сонгогчдыг татах чадвартай "Сара Вагенкхнехтын холбоо” багтаж байна.
Эдгээр сонгуулиас өнөөдөр хорионд байгаа Орост ямар нь ашигтай вэ гэдэг асуудал ихээхэн сонирхолтой.
Германы сонгуулиас ГтА ба Сара Вагенкнехтын холбоо Оростой холбоогоо сэргээхийн төлөө байгаа ч тэд парламентын олонхи болох мөн Засгийн газарт багтах боломж бага. Харин ХАХ/ХНХ эвсэл Украинд алсын тусгалын Taurus пуужинг нийлүүлэхээр амласан ба тэд АНУ-ын зохицон ажиллахын төлөө байгаа. Одоогийн Засгийн газар сөргөлдөөнийг хурцатгана гээд пуужинг нийлүүлээгүй. Герман хүмүүнлэгийн шугамаар гээд Украинд €32 тэрбум орчим еврогоор дэмжлэг үзүүлжээ.
Польшийн Ерөнхийлөгчийн сонгууль
Тавдугаар сард Польшид Ерөнхийлөгчийн сонгуультай. Өнөөгийн төрийн тэргүүн «Хууль ёс ба шударга ёс» (ХЁ ба ШЁ) намыг төлөөлсөн Анжей Дуда өөрийн хоёр дахь бүрэн эрхийн хугацааг дуусгаж байгаа учир дахин нэр дэвшихгүй. Сануулахад 2023 оны парламентын сонгуульд сөрөг хүчний «Иргэний эвсэл» Дональд Тускаар удирдуулан ялсан билээ.
Сонгуулийн гол өрсөлдөгч нар нь нь “Иргэний эвслийн” нэр дэвшигч Варшав хотын мэр Рафал Тшасковский ба Дудагийн намын дэмжлэгтэй Үндэсний дурсгалын хүрээлэнгийн ерөнхийлөгч Кароль Навроцкий. Сүүлийн олон нийтийн асуулгаар Тшасковский энд тэргүүлж байгаа ч сонгуулийн эхний шатанд ялах магадлал өндөр биш, хоёр дахь шатны санал хураалтад тэдний боломж тэнцүү байх болов уу. Гол нь засгин газрын үйл ажиллагаанаас хамаарна. Тэр үед нийгэм тэднээс аль хир ядарсан залхсан зэргээс л сонгуулийн дүн хамааралтай.
Варшавын мэр Рафал Тшасковский
Фото: Global Look Press/Marcin Banaszkiewicz/Fotonews
Оросын хувьд бол Польшийн удирдлагуудын хооронд зөрөлдөөнтэй байх нь тэдний гадаад бодлогын асуудлыг сулруулах учраас ашигтай. Гэхдээ нөгөө талаасаа өнөөдрийн Засгийн газар нь Украин, Орос хоёрт хандах бодлогоо Брюссельтэй тохиролцохын төлөө байгаа юм. Трамп засагт гарч ирж буй нь Польшийн бие даасан бодлого явуулахыг яав ч дэмжихгүй. Тиймээс сөрөг нам нь илүү түрэмгий бодлого явуулж байснаас Тускийн Засгийн газар нь ашигтай.
Чехийн парламентын сонгууль
Аравдугаар сард Чехад Засгийн газар солигдоно. Одоо Засгийн эрхийг Петр Фиал барьж байгаа. Түүний гол өрсөлдөгч Андрей Бабишийн \ANO 2011 нам\ 2017- 2021 онд Ерөнхий сайдаар ажиллаж байсан.
2021 онд консерватив эвсэл Spolu 27,8%-ийн санал авч Бабишийн нам сөрөг хүчин болсон. Бабиш Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд генерал Петр Павелд ялагдсан.
Фото: Global Look Press/Monika Skolimowska
Одоо ANO 2011 намыг Чехийн сонгогчдын гуравны нэг дэмжиж байна.
Башиш засагт гарахад тэр одоогийн Унгар, Словак шиг адил бодлогыг Украины хувьд барих байх. Тэр Оростой хэлэлцээр явуулах тайван прагматикийг баримтлах болов уу.
Украины сөргөлдөөн эхэлснээс хойш Чех Украиныг дэмжихээ илэрхийлж 1,6 мянган нэгжийн цэргийн техник ойролцоогоор $305 сая орчим долларын үнэтэй хэдэн сая сум, цэнэгийг Украинд өгөөд байгаа. Унгар, Словак хоёр бол Украинд туслахаас татгалзсан.
Белорусийн Ерөнхийлөгчийн сонгууль
Белорусийн Ерөнхийлөгчийн сонгууль нэгдүгээр сарын 26-нд явагдана. Өнөөгийн ерөнхийлөгч Александр Лукашенко гол лидер бөгөөд түүний санаачлагчдын групп сонгогчдын 1,5 сая гарын үсгийг цуглуулсан бол Коммунист намын нэгдүгээр нарийн бичгийн дарга Сергей Сыранков, Хөдөлмөрийн намын дарга Александр Хижняк, Либерал ардчилсан намбн Олег Гайдукевич нарын дэмжигчид түүнийхээс маш бага байгаа.
Ерөнхийлөгчийн талаар Сонгуулийн хуулинд засвар оруулсны дараах анхны сонгууль нь энэ болно.
Фото: Global Look Press/x99
Өнгөрсөн 2020 оны сонгуульд Лукашенко сонгогчдын 80 хувийн саналаар ялсаныг түүнтэй өрсөлдөгч Светлана Тихановская хүлээн зөвшөөрөөгүй ба тэр гадаадад орогнол авч тус оронд эсэргүүцэл гарсан гарсан билээ. Системийн бус сөрөг хүчнийг дэмжиж байсан баруун энэ удаа мөн л эсэргүүцэл зохион байгуулах магадлалтай. Учир нь эрх баригчид ба холбооны улс болж байгаа Орос үүнд сайтар бэлтгэсэн нь тодорхой.
Румыны давтсан сонгууль
Румыны Ерөнхийлөгчийн сонгууль арваннэгдүгээр сард явагдсан ч Үндсэн хуулийн цэц нь хүчингүй болгосон учир одоо дахин санал хураалт явагдана. ҮХ-ийн Цэц эхлээд арванхоёрдугаар сарын 2- нд сонгуулийн эхний шатны дүнг хүлээн зөвшөөрч батлаад дараа нь тус орны Ерөнхийлөгч Клаус Йоханнис гадны оролцооны тухай мэдээллийг ил гаргахыг зөвшөөрсний дараа шийдвэрээ 100 хувь өөрчилсөн юм. Үүний үндэс нь кибер орон зайд Оросын идэвхи нэмэгдсэн, бие даасан нэр дэвшигч Кэлин Жоржескуг TikTok-т “Москвагийн зохицуулалттай аккаунтууд дэмжсэн” гэж Румыны Батлан хамгаалах дээд зөвлөл үзсэн аж.
Сануулахад, Жоржеску сонгуулийн эхний шатанд 23%ийн саналтай тэргүүлсэн. Улстөрч нэг биш удаа ЕХ ба НАТО-г шүүмжилж харин Орос ба Путины талаар өөдрөг үгтэй байв. Түүнтэй Украинд цэргийн тусламжийг нэмэгдүүлэх НАТО-д Румыны байр суурийг бэхжүүлэхийн төлөө байгаа сөрөг хүчний төлөөлөгч Елена Ласкони өрсөлдөхөөр байв. Энд бол Жоржескуг сонгогчид илүүтэйгээр дэмжиж байлаа.
Фото: REUTERS/Louisa Gouliamaki
Одоо бол Жоржескуг сонгуульд оролцуулах гэсэн боломж их байгаа. Арай зөөлөн евро скептик Жорж Симион ялах магадлалтай, тэр Орос, Украин хоёрт аль алинд нь адилхан муу ханддаг.
ЕХ мэдээжээр, засагт Киевт зэвсэг нийлүүлэхийн эсрэг байгаа системийн бус хүнийг засагт гаргахгүй нь ойлгомжтой.
Молдавын парламентын сонгууль
Энэ жилийн долоодугаар сард Молдавт парламентын сонгууль болно. Сонгогчид парламентын 101 гишүүнийг бүрэлдүүлнэ. Одоо олонхийг Майя Санду-г дэмжсэн Үйл ажиллагаа ба эв нэгдлийн нам бүрдүүлж байна.
2024 оны намар Майя Санду сонгуулийн хоёрдугнаар шатанд 55%-ийн санал авч ялсан. Түүний ялалтыг ЕХ-ны орнууд дахь Молдавын иргэдийн санал бүрдүүлж өгчээ
Молдавын Ерөнхийлөгч Майя Санду
Фото: Global Look Press/IMAGO/ARCHEOPIX
Өнгөрсөн парламентын сонгуульд Сандугийн нам 539-ийн саналаар ялсан ба одоо түүнийг сонгогчдын 40%, сөрөг хүчний коммунистууд ба социалистуудын блокыг асуугдагчдын 22%, “Ялалт” намыг 14% дэмжиж байна. Сөрөг хүчний эсрэг засаг захиргааны нөөцийг сайтар ашиглаж байгаа ба мөн эрх баригчид орос хэлний Primul in Moldova, RTR Moldova, Accent TV, NTV Moldova, TV6, Orhei TV сувгуудын лицензийг зогсоожээ.
Молдавын парламентын сонгуулийн дүн нь Майя Санду-д Брюссель юу хэлэхээс хамаарах бөгөөд тэрээр ЕХ-ны багтай байх юм бол сонгуулийг хуурамч гээд зогсоож чадна. Ийм байдал нь Румыны нөлөөн дор явагдах магадлалтай.
Трюдогийн Засгийн газрын төгсгөл
Канадын нийгмийн танхимын төлөөх тэмцэл нь Жастин Трюдогийн эрх баригч Либерал нам, Пьер Пуальеврын Консервативын намын хооронд явагдана. Санал асуулгаар либералууд консерватив намаас 20%-иар хоцорч явна.
Трюдо ялагчид Квебекийг хяналтдаа авах ёстой гэсэн канадын улс төрийн бодлогын эртний уламжлалыг мартснаас хэрэг явдал үүдэлтэй. Сонгуулийн зураглал нь либералуудад таатай болжээ. Тэдний талд Канадын хүн ам ихтэй хотууд орж байгаа.
Фото: Global Look Press/Chad Hipolito
Консерватив нам яллаа гэхэд Оросын хувьд бодлого өөрчлөгдөхгүй харин ч чангарна. Одоогоор тус оронд Оросын эсрэг тогтсон зохицолдоон байхгүй.
Өөр хаана сонгуультай вэ?
Дээр хэлэгдсэн орнуудаас гадна дэлхий даяар янз бүрийн төвшний сонгууль явагдана Тухайлбал, Аргентины завсрын гэх сонгууль тус орны Ерөнхийлөгч Хавьер Милейн алдартай байгаагийн анхны шалгалт нь болно. Харин Боливийн иргэд ерөнхийлөгчөө сонгоно. Энд өнөөгийн ерөнхийлөгч Луис Арсе, түүнтэй нам нэгтэй ерөнхийлөгч асан Эво Моралес өрсөлдөхөөр байгаа. Гэхдээ ҮХ-ийн цэц Моралест нэрээ дэвшүүлэхийг одоогоор хориглоод байгаа.
Украинд Ерөнхийлөгчийн сонгууль тавдугаар сард явагдаж болох юм. Хугацаа нь дууссан ерөнхийлөгч Владимир Зеленский Англид суугаа Элчин сайд Валерий Залужныйтай өрсөлдөх магадлалтай.
Фото: Global Look Press/Christian Charisius
Сонгууль явагдах магадлал өндөр байгаа ч хоёрдугаар сарын 7-нд дуусах дайны байдлаас мөн шалтгаалах нь тодорхой.
ЭХ СУРВАЛЖ : INEWS.MN
М.Цогт
Сэтгэгдэл байхгүй байна