• Эхлэл
  • Үсэг хасах нь ташаа мэдээлэл гэв

Үсэг хасах нь ташаа мэдээлэл гэв

2018/05/30

Олон нийтийн сүлжээнд үе үе сенсаци дэгддэг ёсоор Монгол хэлний 35 үсэгнээс Ь, Ъ, Й,Щ үсэгнүүдийг хасахаар болсон гэсэн мэдээлэл дэгдэв. Энэ угтаа дөрвөн жилийн өмнө Моngol CHD телевизээр нэвтрүүлж байсан хэлэлцүүлгийн хэсгээс татсан видео бичлэг байсан боловч цөөнгүй хүн албан ёсоор шийдэгдсэн шийдвэр гэж ойлгож андуурал үүсч байгаа аж. Хэдийгээр сошиалаар дөрвөн жилийн өмнөх нэвтрүүлэг гэдгийг хэлж байгаа ч эргэлзээ үүссээр байна.

Тэгвэл өнөөдөр БСШУСЯ-ны эх сурвалж энэ бол ташаа мэдээлэл гэдгийг мэдэгдсэн байна.

Мөн энэ талаар Монгол Улсын Хэлний зөвлөлийн дарга

-Юуны өмнө ямар ч үсэг хасагдаагүй гэдгийг хэлье! 4 үсэг хассан хэмээн дуулиан дэгдээж байгаа хүмүүсийн цаад зорилгыг ойлгохгүй байна. Зөв бичих дүрэм маань яг хэвээрээ байгаа. Энэ удаагийн тольд 37486 үг орсон бөгөөд үг тус бүрийн давтамжийн зэргийг гаргаж, үгсийн аймгийн ангилалыг тогтоож, үгсийн хувилах байдлыг кодоор илэрхийлсэн, 1000 гадаад үгийн зөв бичлэг, дэлхийн улс орон, нийслэлийн зөв бичлэгийг жагсаасан ийм толь гарнаа. Та бүхэн маань зориуд дэгдээсэн хуурамч цуурхалд бүү автаарай! Ер нь дэлхийн улс орнууд ийм тольтой байж, академичаасаа эхлээд үйлчлэгч хүртэл ийм толиор бичих зүйлээ журамладаг номтой гэсэн байна.

Дашрамд сануулахад удахгүй Монгол хэлний толь бичгийг шинэчлэн гаргах гэж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан ийм худал цуурхал дэгдээсэн байж магадгүй гэсэн таамаг байна. 

А.Ану


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин