Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын урамшууллын 2025 оны хоёрдугаар сарын азтаныг тодруулах сугалааны тохирол гуравдугаар сарын 19-нд болох юм. Иймээс 2025 оны хоёрдугаар сарын 1-28-ны хооронд худалдан авсан төлбөрийн баримтаа гуравдугаар сарын 18-ны 24.00 цагаас өмнө бүртгүүлэх шаардлагатайг албаныхан сануулж байна.
Сануулахад, энэ оны нэгдүгээр сарын ээлжит азтаныг тодруулахад цахим төлбөрийн системд бүртгүүлсэн 48 141 441 баримт хамрагдсанаас:
- 8 орон таарсан- 1
- 7 орон таарсан -0
- 6 орон таарсан -46
- 5 орон таарсан -417
- 4 орон таарсан- 4385
- 3 орон таарсан- 43789
баримт тохиролд таарч азтан болсон юм. Тодруулбал, 8 орон таарсан супер нэг азтан 5-30 сая төгрөг хожсон.
Харин 3 орон таарсан азтан 30 мянгаас-60 мянга,
4 орон таарсан азтан 40 мянгаас -100 мянга
5 орон таарсан азтан 60 мянгаас 500 мянга
6 орон таарсан азтан 100 мянгаас 5 сая
7 орон таарсан азтан 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөг хождог юм.
Сэтгэгдэл байхгүй байна