• Эхлэл
  • Тээврийн салбарын орлого 645.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

Тээврийн салбарын орлого 645.5 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

2024/10/24

Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2024 оны эхний 9 сард 87.5 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2023 оны мөн үеийнхээс 14.9 сая тонноор нэмэгдсэн байна.

Тэдгээрийг тээврийн төрөл тус бүр дээр нь авч үзвэл:

  • авто тээврээр тээсэн ачаа 14.3 сая тонноор,
  • агаарын тээврээр тээсэн ачаа 1.6 мянган тонноор нэмэгдсэн байх юм. 

Тухайлбал эхний 9 сард 63.0 сая тонн ачаа тээвэрлэсэн нь 2023 оны мөн үеийнхээс тээсэн ачаа 14.3 сая тонноор нэмэгджээ.

 

Эхний 9 сард тээврийн салбарын орлого 5.4 их наяд төгрөгт хүрч, 2023 оны мөн үеэс 645.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байгаа юм. Энэхүү өсөлтөд:

  • авто тээврийн орлого 342.1 тэрбум төгрөгөөр,
  • агаарын тээврийн орлого 220.2 тэрбум төгрөгөөр,
  • төмөр замын тээврийн орлого 84.7 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Авто тээврийн салбарын орлого эхний 9 сард 3.6 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь 2023 оны мөн үеийнхээс 342.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Төмөр замын тээврээр эхний 9 сард 24.5 сая тонн болж, 2023 оны мөн үеэс 640.7 мянган тонноор нэмэгджээ. Энэ өсөлтөд:

  • импортын ачаа 183.1 мянган тонн,
  • дамжин өнгөрөх ачаа 291.8 мянган тонн,
  • дотоодод тээсэн ачаа 212.8 мянган тонноор нэмэгдэн нөлөөлсөн байна

Төмөр замын тээврийн орлого эхний 9 сард 911.0 тэрбум төгрөг болж, 2023 оны мөн үеийнхээс 84.7 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд жонш, жоншны баяжмал, төмрийн хүдэр, нефть, нефтийн бүтээгдэхүүний тээвэрлэлт нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр тээсэн ачаа эхний 9 сард 7.6 мянган тонн болж, 2023 оны мөн үеийнхээс 1.6 мянган тонноор нэмэгдсэн байна.

Эхний 9 сард дотоодод 18.7 тонн ачаа тээсэн нь 2023 оны мөн үеийнхээс 5.6 тонноор, олон улсад тээсэн ачаа 7.6 мянган тонн болж, 2023 оны мөн үеэс 1.6 мянган тонноор өсөн нэмэгджээ.

Мөн олон улсад зорчигчид эхний 9 сард 1.4 сая хүн болж, 2023 оны мөн үеийнхээс 371.0 мянган хүнээр нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд:

  • Хонг Конг чиглэлийн зорчигчид 74.5 мянга,
  • Хөх хот чиглэлийн зорчигчид 36.2 мянга,
  • Манжуур чиглэлийн зорчигчид 8.4 мянга,
  • Хайлаар чиглэлийн зорчигчид 15.3 мянган хүнээр нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.

Агаарын тээврээр орон нутагт зорчигчид 319.3 мянган хүн болж, 2023 оны мөн үеэс 7.7 мянган хүнээр нэмэгджээ.

Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого эхний 9 сард 926.1 тэрбум төгрөг болж, 2023 оны мөн үеэс 220.2 тэрбум төгрөг болов.

Энэ төрлийн тээврийн хувьд  зорчигч /хүн/-ийн тоо нэмэгдэж ашигтай ажилласан байна. Харин авто болон төмөр замаар зорчигч тээвэрлэлт 2023 оноос буурсан дүн мэдээ гарсан байгаа юм.

Ачаа эргэлт: Нэг тонн ачааг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Ачаа эргэлт болон тээвэрлэсэн ачааны хэмжээг тээврийн төрөл тус бүр дээр ачааны төрлөөр тооцно. Ачаа эргэлтийг тонн километрээр илэрхийлнэ.

Зорчигч эргэлт: Нэг зорчигчийг нэг км-ээс дээш зайд тээвэрлэсэн тээврийг хэмждэг нэгж юм. Зорчигч эргэлтийг хүн.км-ээр илэрхийлнэ.

Шилжүүлсэн тонн километр: Тээврээр гүйцэтгэсэн олон төрөл, хэлбэрийн ажил, үйлчилгээг тусгай коэффициентуудыг ашиглан нэг нэгжид буюу тонн километрт шилжүүлсэн үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт нь тээврийн төрөл тус бүрд харилцан адилгүй тооцогддог.

Тээврийн орлого: Тээврийн үйлчилгээ үзүүлсний төлбөр болгож авч байгаа өртгийн нийлбэр юм. Өөрөөр хэлбэл тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн буюу ачаа, зорчигч тээвэрлэлт түүнтэй холбогдсон үйл ажиллагаанаас орсон орлого юм гэж Үндэсний статистикийн хорооноос тайлбар хийсэн байна.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин