• Эхлэл
  • Танилц: Нийслэл, дүүргийн Засаг дарга нарын ХОМ

Танилц: Нийслэл, дүүргийн Засаг дарга нарын ХОМ

2024/10/23

26 САЯ ТӨГРӨГИЙН ОРЛОГОТОЙ "ХАМАГ МОНГОЛ" ГРУППИЙН ХУВЬ ЭЗЭМШИГЧ

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Х.НЯМБААТАР: Өөрийн орлого 26 сая 526 мянган төгрөг, гэр бүлийн орлого 50 сая төгрөг, нийт 650 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, 182 сая төгрөгийн үнэ бүхий жийп болон туулах чадвар өндөр "Toyota", "Land Cruiser 200" загварын тээврийн хэрэгсэлтэй. Мөн 189 саяар үнэлэгдэх хурдан удмын 36 адуу, 13 үхэр, 113 ямаа, 625 хонь, 20 адуутай.

25 сая төгрөгийн үнэт эдлэл 12 сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгөөр үнэлэгдэх газар эзэмшдэг.

"Бестдрилинг" ХХК, "Старкатеринг" ХХК, "Хамаг Монгол групп" ХХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

595 САЯ ТӨГРӨГИЙН ОРОН СУУЦТАЙ БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА

Ө.Сумъяабаатар нь БГД-ийн Засаг даргаар улиран ажиллахаар болов

БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ө.СУМЪЯАБААТАР: Өөрийн орлого 27 сая 735 мянган төгрөг, гэр бүлийн орлого 8 сая төгрөг, нийт 595 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, хоёр авто зогсоолтой. 90 сая төгрөгийн суудлын жижиг машин, "Lexus", "RX 400" маркийн автомашинтай. 300 сая төгрөгийн газар, 84 сая төгрөгийн үнэт эдлэл, 41 сая төгрөгийн дотоод хадгаламжтай. Мөн 30 сая төгрөгийн авлага, 78 сая төгрөгийн зээлтэй.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 3228 ширхэг хувьцаа эзэмшдэг.

Н.МАНДУУЛ 60 САЯ ТӨГРӨГИЙН АВТО МАШИНТАЙ 

ИТХ-ын сонгууль 2024

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Н.МАНДУУЛ: Өөрийн орлого 217 сая төгрөг, гэр бүлийн орлого 1.2 сая төгрөг, нийт 180 сая төгрөгийн үнэ бүхий орон сууцтай.

60 сая төгрөгийн жийп болон туулах чадвар өндөр, "Jeep", "Wrangler" маркийн автомашинтай.

Мөн  69 сая төгрөгийн үнэт эдлэл, 27 сая төгрөгийн дотоодын хадгаламж, 126 сая төгрөгийн зээлтэй гэж мэдүүлжээ.

ГЭР БҮЛИЙН ОРЛОГО НЬ 169 САЯАР НЭМЭГДСЭН ХАН-УУЛЫН ЗАСАГ ДАРГА 

Баасангийн ЦЭРЭН

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Б.ЦЭРЭН: Өөрийн орлого 95 сая 333 мянган төгрөг, гэр бүлийн орлого 215 сая 969 мянган төгрөг, нэг хашаа байшинтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 43 сая төгрөгийн үнэ бүхий "Toyotа Camry", суудлын жижиг машин, "Toyota, SAI" маркийн автомашинтай.

Мөн 1 саяар үнэлэгдэх газар, 522 мянган төгрөгийн хадгаламжтай, 52 сая төгрөгийн зээлтэй.

"Эрдэнэс МГЛ" ХК, "Аньс" ХХК, "Файн Монголиа" ХХК, "МХОЦ" ХХК, "Баян хаан буюу Баянхаан тариа" ХК-д хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 907 САЯ ТӨГРӨГИЙН 4 ОРОН СУУЦТАЙ

С.Даваасүрэн: Багануурын ДЦС-ын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

БАГАНУУР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА С.ДАВААСҮРЭН: Өөрийн орлого 43 сая 271 мянган төгрөг, гэр бүлийн орлого 85 сая 600 мянган төгрөг, нийт 907 сая төгрөгийн үнэ бүхий дөрвөн орон сууцтай. 15 сая төгрөгийн "Nissan Teana" маркийн суудлын жижиг авто машинтай.

17 сая төгрөгийн үнэ бүхий ашиглах газартай, 50 сая төгрөгийн үнэт эдлэл 15 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай. Мөн 4 сая төгрөгийн авлага, 70 сая төгрөгийн зээлтэй.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай.

Ц.БАТТӨРИЙН ГЭР БҮЛИЙН ОРЛОГО 312 САЯ ТӨГРӨГ

Дүүргүүдийг удирдах шинэ засаг дарга нарын CV | News.MN

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ц.БАТТӨР: Өөрийн орлого 47 сая 327 мянган төгрөг, гэр бүлийн орлого 312 сая 239 мянган төгрөг, нийт 622 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууц, үйлчилгээний зориулалт бүхий нэг талбайтай.

Тээврийн хэрэгсэлгүй, 1.1 сая төгрөгийн эзэмшлийн газартай. 13 сая төгрөгийн дотоодын хадгаламж, 256 сая төгрөгийн зээлтэй.

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай.

БАГАХАНГАЙН ЗАСАГ ДАРГА АВЛАГАГҮЙ, 51 САЯЫН ЗЭЭЛТЭЙ 

А.Сүхболд: Багахангай дүүргийг үйлдвэрлэлийн бүс болгоход бодлого, зорилтоо дэвшүүлэн ажиллаж байна

БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА А.СҮХБОЛД: Өөрийн орлого 28 сая 349 мянган төгрөг, гэр бүлийн орлого 30 сая 715 мянган төгрөг, нийт 170 сая төгрөгийн үнэ бүхий хоёр орон сууцтай. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 10 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг "Nissan Muranо" маркийн автомашинтай. 2 сая төгрөгийн газар, 2.2 сая төгрөгийн дотоодын хадгаламжтай.

51 сая төгрөгийн зээлтэй. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д 1072, 2044 ширхэг хувьцаа эзмшдэг гэж мэдүүлжээ.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 143 САЯАР ҮНЭЛЭГДЭХ 26 АДУУ, 41 ҮХЭРТЭЙ

Баянзүрх дүүргийн Засаг даргаар Г.Жаргалсайханыг томилжээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Г.ЖАРГАЛСАЙХАН: Өөрийн орлого 25 сая 667 мянган төгрөг, нийт 160 сая төгрөгийн үнэ бүхий нэг орон сууц, авто зогсоолтой. Тээврийн хэрэгслийн тухайд нийт 17 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг "Hyundai, Sonata 7" маркийн автомашинтай. Мөн 143 саяар үнэлэгдэх 26 адуу, 41 үхэртэй. 33 саяын үнэт эдлэл, 3.5 саяын дотоодын хадгаламжтай.

350 саяын авлага, 98 сая төгрөгийн зээлтэй.

856 САЯЫН ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨТЭЙ СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА 

Сүхбаатар дүүргийн Засаг даргаар М.Алтангэрэлийг томилжээ

СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА М.АЛТАНГЭРЭЛ: Өөрийн орлого 34 сая төгрөг, гэр бүлийн орлого 8.5 сая төгрөг, нийт 856 сая төгрөгийн  үнэ бүхий гурван орон сууцтай. 8.5 сая төгрөгийн үнэ бүхий суудлын жижиг "Hyundai Avante XD" маркийн авто машинтай.

13 сая төгрөгийн газартай. 15 саяын дотоодын хадгаламжтай, 27 сая төгрөгийн зээлтэй.

"Эс Би Эм Мануфакторинг" ХХК, "Сентрал экспресс Си Ви ЭС" ХК-д 100 хүртэлх хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин