• Эхлэл
  • Солонгос, монгол өсвөрийн моделиуд Сөүлд хамтдаа

Солонгос, монгол өсвөрийн моделиуд Сөүлд хамтдаа

2024/08/26

 

2024.08.24-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотын Сонбүг дүүрэгт анх удаа солонгос, монгол өсвөрийн моделиудын хамтарсан “Кids fashion week” арга хэмжээ болж өндөрлөлөө.

Сонбуг дүүргийн засаг даргын тамгын газар, Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар, “Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллага, эмэгтэйчүүдийн Донгдук их сургууль, Солонгос дахь монгол эмэгтэйчүүдийн холбоо, U модель агентлаг энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан. Солонгос чөлөөт хувцас, монгол үндэсний хувцасны загваруудаас бүрдсэн загваруудыг хоёр орны төлөөлөл болсон багачууд өмсөж үзэгчдийн хүртээл болголоо. Сонбүг дүүргийн засаг дарга И Сон Рү, БНСУ-аас монгол улсад суугаа элчин сайд асан Ким Жун, Сонбүг дүүргийн загвар зохион бүтээгчдийн холбооны захирал Юү Жи Юун, Сонбүг дүүргийн Нийгмийн хамгааллын холбооны захирал Юн Жэ Сон нар арга хэмжээнд хүрэлцэн ирэв.

Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга Ө.Ган-Өлзий шоун оролцсон бүх хүүхдэд батламж гардууллаа. Солонгос, монгол өсвөрийн моелиуд загвар өмсөхөөс гадна урлагийн олон төрөлт авьяастайг шоуны хөтөлбөрт багтсан сонгодог хөгжим болон бусад үзүүлбэрүүд бэлхнээ нотолсон юм.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин