• Эхлэл
  • "Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”-ний татаасын албан тушаалтнууд хэзээ хариуцлагаа хүлээх вэ?

"Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”-ний татаасын албан тушаалтнууд хэзээ хариуцлагаа хүлээх вэ?

2023/04/12

-"Багануур, зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ”-ний дарагдмал, бугшмал хэргүүдийг ил болгооч, Д.Амарбаясгалан дарга аа-

 

Төрийн албаныхныг “шүүрдэх”  Д.Амарбаясгалангийн мэдэгдэл төрийнхөн тэр дундаа хамгийн но-той нөхдийн зүрхэнд шар ус хуруулж буй. Хуурамч дипломтай, төрийн албыг будилуулдаг, тендер завшдаг, ёс зүй болоод улаан цайм алдаа гаргадаг нөхдийн хувьд энэ удаад ямар ч өршөөл байхгүй гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдэгдээд буй. Мэдээж үүний цаана нэрийг нь гутаагаад байгаа “бэтэг”-нүүдээсээ салах Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын санаа, түлхээ ч байгаа. Тийм ч учраас хаа хаанаа хатиг бэтгээ шахах гэж чармайж буй ажлын үр дүн хэрхэн гарахыг олон нийт харж, хүлээж байна. Тиймээс сүр дуулиантайгаар ийн зарласан хэрнээ ор, нэрийн төдий “шүүрдэх” ахул өөрсдийнх нь нэр төрд халгаатай гэдгийг ч тооцоолсон нь тодорхой.

Басхүү нэгэнт ийн сүр дуулиантайгаар зарласан болохоор төрийн албан хаагчийн нэрийн дор бузар ажил үйлдэж, мөнгө төгрөг шамшигдуулж байгаа талаарх мэдээллийг ил болгох нь хэвлэл, мэдээллийнхэн хийгээд олон нийтийн үүрэг гэж үзэж байгаа учир Багануур зүүн өмнөд бүсийн эрчим хүчнийхэнд нүүрлээд байгаа ужиг далд асуудлуудын талаар мэдээлэл дэлгэхийг зорилоо. Зүүн бүсийн эрчим хүчийг атгаж байдаг энэ газар жинхэнэ маапааны үүр болоод байгаа.

“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” –ний "сүлжээ хэрэг"-үүдийг зах зухаас нь дурьдахад захирал гэхэд диплом боловсрол нь эргэлзээтэй, ажил хийдүүлдэг гэсэн тодотголтой. Хамгийн аймшигтай нь гэвэл эднийхэн хариуцлага алдсанаас хүн амины хэрэг хүртэл гарч хав дарагджээ.

 

 

Тухайлбал, одоогоос хоёр жилийн өмнө буюу 2021 оны зун Говьсүмбэр аймагт зүв зүгээр явж байсан хүн машинтайгаа цахилгааны утсанд ниргэгдэж, шатаж үхсэн аймшигтай хэрэг гарсан. Нутгийнхны яриагаар бол нутгийн иргэн Портер машинтайгаа цахилгааны унжсан утсанд цохигдож, газар дээрээ амиа алдсан. Ар гэрийнхэн нь гомдолтой хэмээж байсан ч яг хэргийг хариуцах ёстой Говьсүмбэр салбарын ерөнхий инженер Ё.Болдбаатар ямар нэгэн байдлаар хэргийг далдлаад өнгөрсөн. Ё.Болдбаатар морины хоббитой уяач. Ажил хийхээсээ илүү морь мал хөөцөлдөж хоббирч явдаг, осол гарсан өдөр ажил дээрээ байхгүй морь руугаа явсан байсан гэсэн сурагтай. 

Үүгээр ч зогсохгүй нэр бүхий хүмүүсээр дамжуулан мөнгө өгч байж, энэ албан тушаалдаа хүрсэн. Тэгсэн ч гэсэн албан тушаалынхаа шаардлагыг хангадаггүй, хүмүүсийг дарамталдаг, байгууллагуудын тог цахилгааныг дур мэдэн тасладаг гэхчилэн чихэнд чимэггүй мэдээлэл сонсогдож байна. Ерөөсөө ч эднийхэн өөрөөр хэлбэл “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮК-ийнхан ёстой сүлжээ нэрэндээ таарсан “сүлжигчид” бөгөөд дан танил, тал хамаатан саднаараа ажлаа амжуулж булагнадаг. Ё.Болдбаатар гэхэд хадам эгчийнхээ нэр дээр байдаг “Эрчим сансар” компаниараа дамжуулан улсын ажлыг хийдэг.

Хариуцлага тооцох болохоор но-той ерөнхий инженерийн шууд удирдлага болох салбарын захирал нь ч, ерөнхий инженер нь ч ардаа татаастай гэдгээрээ гул гардаг. Бас Багануур салбарын дарга, өмнө нь тус ТӨХК-ийнн ерөнхий инженер байсан Шүрэнчулуун нь захирлын үүрэг гүйцэтгэж байхдаа  хүний нөөцийн хяналтыг дутуу  тавьж санхүүг баруун солгойгүй хяналтгүй зарцуулж байсан. Энэ бүхний эхлэлийг тавьсан байх магадлалтай бөгөөд одоогийн ерөнхий инженер Азбаяр нь УИХ-ын гишүүн Дэлгэрсайханы ойрын хүн тул дараагийн захирал гэж горьдон ажил хийдүүлдэг гэнэ.

Мэдээж хэрэг энэ бүгд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ-ын захирал Н.Мөнгөнхөлөгттэй яалт ч үгүй холбоотой. Мөн өнгөрсөн оны төрийн аудитын дүгнэлтээр Н.Мөнгөнхөлөгт нь хязгаарлагдмал  дүгнэлт авснаас түүний ажил ямархуу үнэлэлттэй байгааг ойлгоход хэцүү биш. 

Н.Мөнгөнхөлөгт нь Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, харин Ё.Болдбаатар нь Чойр сумын ИТХ-ын төлөөлөгч. Иргэдийн төлөөлөгч гэдэг эрхэм нэрийг ийнхүү уландаа гишгиж байгаа нь гайхалтай. Цаагуураа татаастай учраас хэн ч яаж ч чадахгүй гэж сагсалздаг.

Гэтэл энэ мэт хүмүүсийн гай МАН-ын чинь нэрийг буртаглаж гүйцээд байна шүү, Д.Амарбаясгалан дарга аа. Тийм болохоор та нэгэнт идээ бэтгээ “шүүрдэж” цэвэрлэнэ гэж амласан дээрээ "шүүр"-ээ ажиллуулаарай. Түүнээс гадна нэн тэргүүнд төрийн нэрийн өмнөөс үүрэг хүлээж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа тус ТӨХК-ийн ТУЗ-ийнхөн ажлаа үнэнчээр хийж, анхаарлаа хандуулна уу гэж хүсье. 

Үргэлжлэл бий.

Холбоотой мэдээллийг дор дарж уншина уу. 

Д.Амарбаясгалангийн “шүүр”-энд Багануурынхан өртөх нь үү дээ

“Багануур  ЗӨБЦТС” ТӨХК-аас хоёр тэрбум 284.сая 200. мянган төгрөгний зөрчил илэрчээ

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл (4)

  • Зочин.
    Ямар ч утгагүй юм бичих юм. Овоо үг үсгийнхээ алдаагаа зассан байна. Хүний нэр төрд халдах юм.
    2023 оны 04 сарын 17
  • зочин
    маш муу бичжээ. маш бүдэг баталгаагүй алдаатай мэдээлэл бна даа. Ийм байж сэтгүүлчид яах ч билээ дээ. түүний оронд ялаа алаач
    2023 оны 04 сарын 13
  • Ганаа
    Захирал Мөнгөнхөлөгт чинь харин ч мундаг залуу шүү. Орос германд боловсрол эзэмшсэн. Ажил хийдүүлэх нь байтугай өөрөө цагаа яс бүртгүүлдэг хүн шдээ. Ерөнхмй инженер Азбаяр ч мөн цагаа яс бүртгүүлдэг шүү. Худлаа мэдээлэд тавьхаа болио.
    2023 оны 04 сарын 13
Сонин хачин