• Эхлэл
  • Гомдлыг дахин хэлэлцээд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

Гомдлыг дахин хэлэлцээд С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг үргэлжлүүлэн хорихоор боллоо

2018/05/10

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр 15.00 цагт дахин хуралдахаар болсон талаар бид мэдээлсэн. Өмнө нь буюу өнөөдөр 09.00 цагт эхэлсэн шүүх хурлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Бадрал нарыг батлан даалтад гарган шалгах шийдвэр гаргасныг  прокурор эсэргүүцсэн учраас ийн дахин хуралдахаар болоод байсан юм.

Прокурорын гомдлыг хүлээн авах тухай шүүх хурал өнөөдөр 17.00 цагийн орчимд болж, өмнөх анхан шатны шүүгчийн гаргасан шийдвэрийг хүчингүй болгосон байна. 

Үүнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн шүүгчийн захирамж үндэслэл тодорхойгүй бус гэсэн үндэслэлээр уг шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, прокурорын гомдлыг хангаж шийдвэрлэж, С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарын цагдан хорих хугацааг нэг сараар сунгажээ. 

Холбоотой мэдээллийг дор дарж үзнэ үү 

Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг суллахыг прокурор эсэргүүцлээ

Ч.Сайханбилэг, Баяр нарыг батлан даалтад гаргалаа


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин