• Эхлэл
  • Сангийн сайдын цочмоор “судалгаа”

Сангийн сайдын цочмоор “судалгаа”

2016/08/10

Амралт зугаалга, олимпийн нүргээнтэй хосолсон өдрүүдэд шинэхэн байгуулагдсан Засгийн газрын Сангийн сайдын хийсэн мэдэгдэл “бяцхан” шуугиан дэгдээж байна. Яагаад гэвэл түүний мэдэгдлийн гол агуулга нь Монгол Улмын эдийн засаг, санхүү “сөнөсөн мөхсөн”, элгээрээ хэвтсэн гэхээр. Засгийн газрын өр 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна гэх мэтчилэн үнэхээр л “цочмоор” тоонууд харагдаж байгаа юм. Эхнээсээ ч зарим нэг нь "Ардчилсан нам улсаа элгээр нь хэвтүүлчихсэн байсан байжээ" гэж гасалж  эхлээд байгаа.

 

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн мэдэгдэл:

Мөнгөний нийлүүлэлт 2015 оноос эхлэн буурч, энэ оны нэгдүгээр сард 9,85 их наяд төгрөг болж буурчээ. Өөрөөр хэлбэл, төлбөрийн балансын алдагдал нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт огцом буурч байхад эдийн засгийн нөхцөл байдалтай уялдаагүй их хэмжээний мөнгийг зах зээлд хэвлэн нийлүүлсэн эдийн засгийг хямраах нэг үндсэн шалтгаан болсон.Үүний уршгаар банкны системийн эрсдэл нэмэгдсэн, гадаад валютын нөөц эрс буурч, төгрөгийн ханш сулрах болсон.

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд мөнгөний нийлүүлэлт нь 85 гаруй хувиар эдийн засгийн өсөлтөө давсан байгаа нь мөнгөний алдаатай буруу бодлого хэрэгжүүлсэнийг баталж байна.

Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011-2013 оны хооронд 18 хувиар өссөн ч, 2014 оноос эхлэн буурч, энэ оны хоёрдугаар сард хамгийн доод түвшиндээ буюу 655 тэрбум төгрөг болж буурсан бөгөөд өнгөрсөн 4 сарын дотор 839,2 тэрбум төгрөг болж 183,7 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь эхлээд бэлэн мөнгөний хомсдлыг бий болгож, богино хугацаанд огцом нэмэгдүүлж, эдийн засгийн хямралыг гүнзгийрүүлсэн байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл дөрвөн шатлалаар буурчээ

Монгол Улсын зээлжих зэрэглэлийг олон улсын Стандарт энд Пүүрс /S&P/ агентлаг сүүлийн 4 жил 4 шатлал бууруулаад байна. Үүний улмаас Засгийн газар төдийгүй манай улсын компаниуд гадны улс орноос таатай нөхцөлтэй, хүү багатай арилжааны зээл авах боломж хязгаарлагдаж байна. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сард гаргасан Засгийн газрын 500 сая ам.долларын бондын жилийн хүү 11 хувьд хүрсэн байгаа нь Чингис бондын хүүнээс 6 хувиар өндөр байна.

Улсын төсөв 1,8 их наяд төгрөгөөр тасарчээ

2016 оны баталсан төсвийн орлого 7,013 их наяд төгрөг 1,8 их наяд төгрөгөөр тасарч, өнгөрсөн оныхоос 760,3 тэрбум төгрөгөөр бага төвлөрөхөөр байна.

Засгийн газрын нийт өр 21,3 их наяд төгрөг

Засгийн газрын өр энэ онд 17 их наяд 311 тэрбум төгрөг байхаар батлагдсан ч, оны эцэст 21,3 их наяд төгрөгт хүрч, энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 78 хувьтай тэнцэхээр байна.

Монгол Улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар

Энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь ДНБ-ий 210 хувийг даваад байна.

Шинэхэн сангийн сайдыг хэлхсэн тоонуудыг харах юм бол үнэхээр л цочирдмоор юм. Гэхдээ энэ бол 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэл нөгөө талаасаа харах юм бол “аймаар” тоо гаргахаар их л хичээсэн мэт. Тухайлбал, нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар гээд дотор нь хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ч, гадаадын хөрөнгө оруулагчдын зээл /үндсэндээ бол хөрөнгө оруулалт/ -ийг ч нийт өрд багтаан ерөнхийдөө л баахан том том “аймаар” тоо харуулахыг зорьсон. Түүнийг нь ч хэвлэл мэдээллийнхэн, сошиал “идэвхтэн”-д шүүрч авч байх шиг байна. Тэгвэл нөгөө талаас ямар  тайлбар байна вэ?

З.Энхболд:Сонгууль дууссан, Сангийн сайд аа?

Одоогийн байдлаар бол УИХ-ын экс дарга, АН-ын экс дарга З.Энхболд нүүр номын хуудсаараа дамжуулан Сангийн сайдад дөрвөн зөвлөгөө өгсөн байна. Үүнд тэрээр:

Сангийн сайдад өгөх зөвлөлгөө:

1. “Ажилтайгаа сайн танилцаж байж ТВ ярилцлагад орж бай.

2. Төсвийн алдагдал яг л урдах дөрвөн жилийнх шиг нэг их наяд төгрөг хэвээрээ байгаа. Жил болгон төсвийн ажлын хэсэгт орж ажилладаг байсан Б.Чойжилсүрэн гишүүн, Сангийн сайд асан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар мэдэхийн цаагуур мэдэж байгаа.

3. Ипотекийн 5 болон 8 хувийн зээл, "Сайн малчин, оюутан, хашаа, хувьцаа" хөтөлбөрүүдийн эх үүсвэр улсын төсөвт ордоггүй гэдгийг яамныхнаасаа асуугаад мэдэж болох байсан. Эдгээр бүх зээлийг зээл авсан иргэд нь төлдөг болохоос улсын төсөв төлдөггүй. Эдгээр хөтөлбөрүүдийн ачаар нийт олгогдсон зээлийн 33 хувийнх нь хүүг 2 оронтой тооноос 1 оронтой тоо руу шилжүүлсэн юм. Одоо та нар энэ зөв бодлогыг зогсоохын тулд улсын төсвөөс гардаг мэтээр, алдагдал хэтэрсэн мэтээр улс төр хийхээ зогсоож урдах ажил руугаа орно уу. Сонгууль дууссан.

4. Танай яам уг нь урд 4 жил эхлүүлээд дуусгаж чадаагүй 1 ажлаас ажлаа эхлэх байж. Бидний үед дэд сайдуудыг цомтгож эхлүүлсэн энэ ажлын нэр нь "төсвийн зарлагын реформ" юм. 2017 оны төсвийг батлахдаа 1 их наядын таналт хийж чадвал шинэ Сангийн сайдад баяр хүргэнээ” гэсэн байна.

Нээрээ ч Сайн хашаа, сайн оюутан хөтөлбөрт хууль бусаар 1,135 тэрбум төгрөг тусгаж, 553,8 тэрбумыг нь олгочихоод байна гэхээр Ардчилсан нам сонгуулийн гол хөтөлбөрүүддээ 500 гаруй тэрбум төгрөг цацаад туучихсан мэт харагдахаар. Гэтэл эдгээр нь улсын төсөвт хамаардаггүй, тэр тусмаа иргэдэд олгосон 5 болон 8 хувийн хүүтэй зээлийг Засгийн газар бус орон сууц авсан иргэд бид өөрсдөө төлдөг гэдгийг Сангийн сайд бүү хэл, Долоон буудлын Должин эмээ ч мэдэж байгаа. Ийм ойлгомжтой зүйлсийг “хутгаад” ийм “аймаар” тоо гаргаад ирсэн байвал үнэхээр МАН-ын шоу гэж харахаар. Уг нь үнэмлэхүй ялаад гарч ирсэн намд ийм шоу хэрэггүй л баймаар.

Нөгөө талаас эдийн засгийн тоон үзүүлэлтүүд байнга хувьсан өөрчлөгдөж байдаг. Иймд Сангийн сайд Монголбанкны ерөнхийлөгч болон бусад эрх бүхий хүмүүс эдийн засгийн ямар ч тоон үзүүлэлтүүдээр яаран дүгнэлт хийж улстөржүүлэн мэдэгдэл хийх нь маш их хор нөлөөтэй гэсэн байр суурь бас байна.  Нээрээ ч засаг бүрэлдээд сар гаруй болоогүй байхад Төв банкны Ерөнхийлөгч нь ч Сангийн сайд нь ч “муу” мэдэгдэл хийгээд байхыг бодоход “Бид ийм муу улс хүлээж авсан шүү” л гэж харуулах гээд байгаа юм болов уу даа.

Дашрамд:Эдгээр тоо, нөхцөл байдлын талаар хөндлөнгийн хараат бус эдийн засагчид байр сууриа илэрхийлнэ гэж найдаж байна. “Хоёр” намын үгэнд итгэхэд хэцүү л байна шүү дээ.

А.Ану

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

  • зочин
    монголчуудаа МАН-ын гишүүд дэмжигчидээ одоо бидэнд эх оронч гэдгээ харуулж энэ хүндэрсэн эдийг засгийн хямралыг давахын тулд сэтгэлийг нэгэн үзүүрт эх орон ард иргэдээ гэсэн чин сэтгэл хүн бүр гаргаж ажиллах цаг болжээ ямарч бэрхшээлийг туулж гардаг болохоос тойрч гарахгүй засгийн газраа дэмжиж хазайхад нь тулж халтирахад нь түшиж явцгаая улс гэрээ төвхөнүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй бүгдээрээ засан төрдөө чадлаараа тусалцгаая том жижиг гэлгүй орлого олдог хүн бүр аж ахуйн нэгж бүр өрнөөс нь төлөлцөе
    2016 оны 08 сарын 19
  • Зочин
    Хангалттай санал авсан одоо хойшоо биш урагшаа харж ажлаа эхэлвэл яасан юм.Юу хийхээ сэтгэж бодож олох хэрэгтэй биздээ.Шүүмжлээд суугаад байх амархан,юуч хийхгүй хүнийг юуг нь буруу гэж шүүмжлэх билээ,арга чинь хоцрогдсон байна,ажлаа эхэл.Наад хөтөлбөрүүдын чинь цаана хүмүүс байгаа цаг нь болохоор зээлүүдээ төлж таараа,ойлгомжтой юмыг ингэж ард түмнийг хэтэрхий басаж мушних нь муухай байна
    2016 оны 08 сарын 16
  • Зочин
    жоомоо алах гээд гэрээ шатаалаа гэдэг шиг. зарим нэг нь би мэдэх шаардлагатай гэсэн байх юм. үгүй тэгээд чи мэдээд яах юм вэ. улс эх орондоо хөрөнгө оруулалт хийх гээгүй л юм бол. эсвэл хов хөөцөлдөхөд чинь жийрэг зугаа юм уу.
    2016 оны 08 сарын 16
  • Зочин
    Дашрамд:Эдгээр тоо, нөхцөл байдлын талаар хөндлөнгийн хараат бус эдийн засагчид байр сууриа илэрхийлнэ гэж найдаж байна. “Хоёр” намын үгэнд итгэхэд хэцүү л байна шүү дээ.
    2016 оны 08 сарын 16
  • зочин
    одоо зөвлөгөө өгөөд яах вэ? өөрсдөө бүх эрх мэдлийг авсан үедээ юу хийлээ? тавьсан өр,дампууруулсан бүхнийг нь үнэнээр нь хэлсэн хүнд өширхөөд яахав дээ,үнэн үг хэлсэн хүнд
    2016 оны 08 сарын 16
  • ККК КОРОЛИЯА
    САЙД БОЛОНГУУТАА ЭВГҮЙ ХЭЛД ОРЛОО ДОО..
    2016 оны 08 сарын 16
  • Зочин
    АН - ынхан тийм мундаг байсан бол гарах чинь яасан бэ үнэн мэдээлэл хэлсэн хүнд яагаад атаархаад байгааийм бэ эдийн засаг ийм болтол уналтанд орсон та нарын буруугаас шүү дээ төсөв мөнгө муу гэдэг мөртлөө жишээ нь Баян - Өлгий аймгийн АН - ын засаг дарга, хурлын дарга хоёр халамжийн сангийн мөнгөнөөс нэг бүрийг 130 саяаар 2 жийп авч унаа биз дээ тэгвэл энэ мөнгөний эх үүсвэр хаанаас гарсан тэгээд ч тэр 2 жийп цоо шинэ биш шдээ ард түмэн тооцоо хийнээ гайгүй болоогүй
    2016 оны 08 сарын 16
  • Зочин
    МАН засаг барьж байсан ийм тод мэдэгдэл хийх болов уу. Улс төрийн л өнцөг харагдаад байна. Ийм байдлаар улс орныг босгохгүй ээ. Босох ч үгүй. Ер нь ч эд босгож барахгүй нь бололтой. Харин аргалж дөнгөх нь үгүй юү сонгууль хүртэл
    2016 оны 08 сарын 15
  • ИРГЭН
    Энэ улсад үндэсний аюулгүй байдал гэж нэг юм бий. Хэлэх тоо бий, хэлэхгүй тоо бий. Нөгөө хүчнээ нухах гээд гарт орсон хөзрийг хамаагүй дэлгэж болохгүй ш дээ. Ил тд хэлснээр улс оронд ямар эерэг нөлөөтэй вэ. Гарц олоход тустай юу. болохоо болихоор мэхээ өөрчилж улс төрийн сэдэл рүү сарвайх нь үнэндээ цаг үеэ олсонгүй. Зарлахад хэзээ ч оройтохгүй шүү дээ.
    2016 оны 08 сарын 15
  • zochin
    нуух шаардлагагүй э бид мэдэх эрхтэй
    2016 оны 08 сарын 15
  • Зочин
    Энэ хэдэн тоог ил гаргаад хэлчихсэнд бухимдах юу байх вэ, ард түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Үнэнийг хэлчихээр улс уначихдаг, нуугаад байвал сэргэчихдэг гэж үү.
    2016 оны 08 сарын 15
  • Зочин
    Улс төржих нэрээр ард түмний тархийг угааж байгаад өрийг ард түмний нуруунд үрүүлэх бодлого л яваад байна шүү. Өөрсдийн идэж уух мөнгөө бол ямарч байсан гаргана . Тэгэхгүй юм бол албан тушаал худалдаж авсан мөнгөөрөө шатана шүү дээ . Бас намдаа даргадаа хандив өгөхгүй бол болохгүй .ямарч байсан иднэ . Доод улсаа найдвартай хүмүүс тавихгүй бол булхай илэрнэ . Ингээд нөгөө л сүлжээний наймаа . Бид л хохирно.
    2016 оны 08 сарын 15
  • Зочин
    Улс төржөөд бүлтийж байгаад хэдэн тоог муруй хазгай хэлээр тарааж улсаа навс унагав аа хөөрхий. энэнээс өөр хүн олдохгүй байгаа бол ман гараа өргөөд бууж өгөөд буц даа. улсын сан , банк хоёрт хэзээ ч ийм хүмүүс байгаагүй байх эх орноо гэсэн
    хүн л таарна. барилгачин гар арай бишээ.
    2016 оны 08 сарын 15
  • зочин
    үнэнээр хэлэхгүй тэгээд яах юм бэ зөв ш дээ ард түмэн байдал ямар байгааг мэдэх ёстой ш дээ зөв
    2016 оны 08 сарын 14
  • Uul baatar
    Uul baatar ediin zasagch bich bolno . Hench toohgiu hoorhii
    2016 оны 08 сарын 14
  • zochin
    zardliihaa eh uusver ni haanaas sanhuujigdegiig yalgaj chadahgui said bas bnaaa bna Odoo uls turjihuu boli l doo
    2016 оны 08 сарын 13
  • zochin
    heden too holij hutgaj unshad buhel buten ulsiin ediin zasgiig udirdad avad yavna gej yaj setgee ve... arai ch dee buhel buten uls ornii ediin zasgiig udirdad avad yavah mergejliin hun MAN d baihgui l bgaa yum bna l daa
    2016 оны 08 сарын 13
  • Зочин
    golognvvd chadaxgvi baij tom baachixaad yrdax xoidox ryygaa chixeed ysnaas xyyrai garax gej nvxee yxaj baigaa tsarai ni ter.cxhadaxgvi bol gopnshignolgvi syydlaa yrdax saidad ni tawij ogood ooroo zailaxgvi yu.chamaig xen naana chini syy gesen yum.bantangaa yaj zyyraxiig ni xaraad l syyj baixgvi yu.golog oo.yalaa gedeg shig.
    2016 оны 08 сарын 13
  • Mergejiliin huneer sangiin saidaa yaraltai solioch
    Mergejilíin hun sangiin saidad tabihgiu bol unshij baigaa toonii utgaa oilgohgiu hun jaj eem hundersen ued ediin zasag udirdah be. Jaraltai soli.
    2016 оны 08 сарын 12
  • зочин
    дэлхий дахины байдал хурцадмал болж их гүрнүүд хямарч тэр хямралын үр дүнд өнгөрсөн жилээс монголд хүчтэй мэдрэгдлээ. цаашид ч улам хүндрэх төлөвтэй. энэ үед жинхэнэ сод ухаантан даанч монголд алга. ядаж путин назарбаев шиг базчих лидер ч алга. долларын ханшны өсөлт хиймэл биш бөгөөд америкийн бодлоготой шууд холбоотой. бушийн засгийн газар аль хэдэн жилийн өмнө америкийн ойрын бодлого бол дэлхий дахинд үймээн самуун тарьж түүнээс ашиг олж америк өөрсдөө хямралаас аятайхан гарах дэлхийн номер нэг их гүрэн байр сууриа хадгалах гэж тодорхойлсон нь ёсоор болж байгааг энэ элбэгдорж мэт нь ойлгож монголоо аврах ёстой юм
    2016 оны 08 сарын 12
  • Зочин
    ene zuvhun ehlel tsaashaa bur olon no garna
    2016 оны 08 сарын 12
  • Зочин
    Хариуцлагаас мултрах гэж оролдоод байхаар амлалтаа хэрэгжүүлж үнэнч шудрага ажиллахаа бод МАН-ынхаан. Одоо та нараас долларын ханш бууруулахыг ард түмэн шаардаж байна. Энэнээс ажлаа эхэл.Бултах гэж оролдох хэрэггүй. Сонгогдсон гишүүд, сайд нар нэг л бишээ.
    2016 оны 08 сарын 12
  • Зочин
    Баяртсайхан монгол банкыг удирдаж чадах юмуу. Оросын Төв банкны ерөнхийлөгч шиг хүн МАН -д даанч алга даа. Ямар сайндаа Баяртсайханыг тавьж байх вэдээ.МАН-д таарсан боловсон хүчин байгаа болохоос лидер хүмүүс даанч алга.
    2016 оны 08 сарын 12
  • Зочин
    Хулхи байшингуудаар УБ-ыг дүүргэж ард түмнийг молигодсон Чойжилсүрэн ямар эдийн засагч байх вэ дээ. Хулхи бизнесмен л шүүдээ. Төсвийн хороонд ажилласан болно гээд байсан. Төсвийн байнгын хороонд ажиллаж яаж мөнгө угааж болох аргыг л судалсан байх. Их мөнгө өгч сангийн сайд болсон болохоос улсыг хөгжүүлэх эдийн засагч биш шдээ. Таминээ.
    2016 оны 08 сарын 12
  • Зочин
    Хамгийн чухал гол газраа мэргэжлийн бус хүн тавьчихаад мэргэжлийн ЗГ байгууллаа гэж ярих нь тун ч хөөрхийлөлтэй байна даа. Даанч дээ. Чойжилсүрэн, Баяртсайхан 2 бол местэн дээрээ тохирох кандидатууд байгаагүй шүү дээ. Ажлаа мэдэхгүй юуг мэдээлэх мэдээлэхгүй байхаа ч мэдэхгүй ийм улсаар улс орноо удирдуулж байх ч гэж дээ.
    2016 оны 08 сарын 12
  • hi
    AN-g buruutgag geed yadaj bh shiv de ded said geed l nemeed bh yum ediin zasgaa hemneh bish ideh tuluvluguu yum bish uu
    2016 оны 08 сарын 11
  • зочин
    яасан орон нутгийн сонгууль дөхөөд ард түмний тархийг угааж байна уу . их хурал шиг олонхи болж чадахгүй болохоор башир аргаа хэрэглэж эхэллээ угаасаа та нарын нэр хүнд унасан ш дээ дэд сайд давхар дээл 4 засаг даргын орлогч бас зөвлөх гээд л баахан албан тушаалыг мэргэжлийн биш мөнгөтэй бас уяачдад өгч байгаа биз дээ МАН гаруудын луйварчдад хэзээ ч санал бүү өг
    2016 оны 08 сарын 11
  • ннн
    Одоо тэгээд яахав вэ, ажлаа өгөх үү
    2016 оны 08 сарын 11
  • Зочин
    Хуцаж бай. МАН Монголыг мандуулна гээд л орилоод байсан биз дээ. Одоо тэгээд мандуулаач. Үхсэндээ гоншиноод байгаа юм. Чаадахгүй бол МХНгхоууд ажилаа өг за.
    2016 оны 08 сарын 11
  • Зочин
    ZI chi ediin zasag medeh yum uu. 2+2= ... MEDEHGUI BAIJ BITGII OLON YUM YRILDAA
    2016 оны 08 сарын 11
  • Зочин
    z.enhboldoo bitgii tenegteed bail daa. Ter 5 bolon 8 huviin zeel boloh hashaa, outan ,malchin hutulburiin mungu ulsiin tusuvuua garahgui tegeed haanaas garna gej. CHI GATGADAG YUM UU
    2016 оны 08 сарын 11
  • Тамын тогоо
    Мэдлэггүй чадваргүй хүмүүс төрд ажиллах юмаа. Мэдлэгтээ чадвартаагаасаа айгаад тэднийгээ жийгээд дууслаа.
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    muugaa medeed umnuh ruugee chihej bga yum baihdaa teneg starailsan erguu mal helgui nobsh held orohdoo helj bga ugiin nee
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    Ene saidaa tataj av
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    АН яаж нураасаныг, юутай үлдээссэнийг ард түмэнд сайн мэдээлэхэд гэмгүй. Наад хулгайч бэлтрэг чинь сонгууль дууссан гээд байгаа нь сэмхэн нүглээ далдлах гээд л байгаа нь тэр... Харин МАН амалсан бол ажлаа сайн хий Ард түмний даалгавар...
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    BITGII HUTSAAD BAI AN BIZDAA MINI
    2016 оны 08 сарын 10
  • Болдбаатар
    Уг нь АН-р ачаагийн үүрүүлэх байсан юм. Одоо яалтай билээ. Ард түмэн МАН-г сонгочихлоо. МАН ч ”АН улс орныг сүйрүүлчихлээ. Биднийг сонго.Бид л аварна. гээд гарсан. Одоо олон юм яриад яах вэ. Аврах амлалт, хөтөлбөрөө хэрэгжүүлэх ажлаа эхлээчээ. Ард түмэн чинь найдлага тавин хүлээж байна. Чадна гээд гарсан та нартаа итгэж байна
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    AN uls orniig elgeer ni hevtuulchiheed odoo yu yrina ve
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    олон нийтэд ил болгох нь цаашид хэрэгтэй
    2016 оны 08 сарын 10
  • Зочин
    эдийн засгийн мэдлэг байхгүй юмыг сайд болгочихоод ичмээр юм МАН нэр хүндээ унагаад
    2016 оны 08 сарын 10
Сонин хачин