• Эхлэл
  • Канад улс нүүрснээс эрчим хүч гаргахыг зогсоох шийдвэр гаргалаа

Канад улс нүүрснээс эрчим хүч гаргахыг зогсоох шийдвэр гаргалаа

2016/11/23

Энэ сарын 21-ны өдөр Канадын засгийн газар нүүрс шатаах аргаар эрчим хүч гаргадаг станцуудыг 2030 онд бүр мөсөн зогсоох шийдвэр гаргажээ.

Өнөөдрийн байдлаар Канадын Альберта, Саскачеван, Нова Скотиа, Нью Брунсвик гэсэн дөрвөн мужид л нүүрсээр ажилладаг цахилгаан станцууд байдаг аж.

Гэхдээ эдгээр мужуудад станцыг бүр мөсөн хаях биш, өөр түлшээр ажилладаг болгох, ялгарах нүүрстөрөгчийг нь шүүдэг, нөөцөлдөг болгох зэрэг арга технологид шилжихийг нь зөвшөөрнө гэж Канадын Байгаль орчны сайд Катерин Маккенна мэдэгджээ.

Канадын нийт эрчим хүчний 80 хувь нь нүүрстөрөгч ялгаруулдаггүй эх үүсвэрээс бий болдог. Шинэ зохицуулалтыг хэрэгжүүлснээр энэ хэмжээг 2030 он гэхэд 90 хувь болгох юм байна.

Станцуудыг шилжилт хийхэд нь Канадын Дэд бүтцийн банкны public-private санхүүжилтийн механизмийг ашиглан дэмжихээ засгийн газар мэдэгджээ.

Эх сурвалж: Reuters

 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please visit here


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин
ЯГ ОДОО
ИХ УНШСАН