Далайд гарцгүй боловч Африк тивийн томоохон зах зээлүүдийн нэг Этиоп улс нийслэл Аддис Абаба хотоос хөрш Жибути улсын далайн боомт хүртэл 750 км төмөр замтай боллоо.
Шинэ төмөр замын нээлтийг өчигдөр хийсэн байна. Ингэснээр 95 сая хүн амтай Этиопын иргэд Улаан тэнгисийн эрэг хүртэл аялахад 10 цаг зарцуулахаар болж байна.
Өмнө нь тэд бөглөрөлтэй, эвдэрхий замаар хэдэн өдөр явдаг байжээ. Үүнээс гадна Этиопын экспорт, импортын 90 хувь өдөрт 1,500 ачааны машинаар тээвэрлэгддэг байсан юм.
Тиймээс гарцаагүй эдийн засагт нь огцом өсөлт авчрах зам тавигдаж байгаа аж.
Төмөр замын хөрөнгө оруулалтад $3.4 тэрбумыг зарцуулсны 70 хувийг Хятадын Экзим банк санхүүжүүлж, Хятадын Төмөр Зам групп, Хятадын Civil Engineering Construction компаниуд бүтээн байгуулжээ.
Этиоп улс 2020 он гэхэд орон даяар 5,000 км төмөр замтай болох төлөвлөгөөтэй байгаагийн эхний алхам нь энэ төсөл болж байна. Цаашлаад Улаан тэнгисээс Атлантын далай хүрэх Транс-Африкийн төмөр зам тавих эхлэл болж байгаа гэнэ.
Гэхдээ үүнд нэлээд саад бэрхшээл байгаа нь уг төмөр зам дайны хөлд нэрвэгдсэн Өмнөд Судан, Төв Африкийн БНУ-уудаар дайрахаар болж байгаа юм.
Эх сурвалж: theguardian
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please visit here
Сэтгэгдэл байхгүй байна