Өнөөдөр /2024.01.13/ УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, Ч.Лодойсамбуу, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын гишүүд НӨАТ-ийг таван хувь болгох тухай хуулийн төсөл санаачилсан талаараа мэдээллээ.
Уг хуулийг 2019 онд өргөн барьсан ч хэлэлцэхгүй байсаар, шинэ УИХ-ын дэгийн тухай хуулиар буцаагдсан ч өнөөгийн шинэ парламентын гишүүд хамтран дахин өргөн барьж байна.
Монгол Улсад 180 мянган ААН бүртгэлтэй байгаагаас81 мянга нь НӨАТ төлөгч. Хувиараа татвар төлөгч иргэд 250 мянга байгаагаас 50 мянга нь НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Тоо бага байгаа шалтгаан нь НӨАТ хэт өндөр байгаатай холбоотой. Нийт татварын 25 хувийг НӨАТ бүрдүүлж байгаа ба өнгөрсөн жил 5 хувь болгосон байсан бол бусад орлогууд нэмэгдэж ₮3,8 их наядаар багасах биш ₮1 их наядын орлогоор тасрах байсан. Үүний үр дүнд ард түмэн бараа таваарыг хямдаар худалдаж авах, эдийн засаг эрчимжих боломж бүрдэх байсан гэв. Энэ хавар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ НДШ болон татварын ачааллыг багасгах ажлыг хийхээр зорьж буй. Энэ хүрээнд НӨАТ-ыг 5 хувь болгох санаачилгыг гаргаж байна. Уг хууль хэрэгжвэл татвар төлөгчдөд төрөөс ирж буй татварын дарамтыг буурах юм.
Дэлхийн 200 гаруй орны 80 гаруй хувь нь 10 хувиас доош байдаг. 20 хувиас дээш байдаг ч тэд буцаан олгох систем нь сайн. Манай улсын буцаан олголт хангалттай биш байгаа нь жишээ нь сумын дэлгүүрүүд хангалттай хэмжээнд НӨАТ татвар төлдөггүй, баримт олгодоггүй. Тэгэхээр НӨАТ-ын буцаан олголтыг өндөр болголоо ч хөдөө орон нутгийн иргэдэд хүрч чадахгүй. Сангийн сайд татварыг буулгахыг хүсдэггүй.
Өнөөдрийн байдлаар НӨАТ-ын 10 хувийг төлж, 2 хувийг буцаан авдаг. Энэхүү хууль хэрэгжсэнээр 5 хувийг төлж, 2 хувиа буцааж авахаар 3 хувийг төлнө гэсэн үг.
Сэтгэгдэл байхгүй байна