• Эхлэл
  • Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ

Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ

2025/01/12

Өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын Калифорни мужийн таван хотод хээрийн түймэр дэгдэж тус улсын түүхэнд бүртгэгдэж байгаагүй гамшигт үзэгдэл тохиолдоод буй.

Тус улсын ерөнхийлөгч Жо Байден онц байдал зарлаж, түймэрт эд хөрөнгөөрөө хохирол амссан иргэдэд шаардлагатай тусламж, хариу арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна.

Үүссэн нөхцөл байдал яг л дайны талбар мэт байгаа бөгөөд хээрийн түймрийн аюул заналхийлэл одоо ч хэвээр байсаар байна. Түймрийн улмаас өнгөрөгч мягмар гаригаас нийт 11 хүн амь насаа алдаж, 38,000 акр талбай шатаж, 10,000 гаруй барилга байгууламж шатсан байна. Түүнчлэн 180,000 оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ.

Гал түймэрт 7500 гал сөнөөгч, 1162 гал унтраах тусгай нэгж техник, 31 нисдэг тэрэг, 6 ус хутгуурын онгоцтой хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа бөгөөд олон мянган оршин суугчид тог, цахилгаангүй, агаарын бохирдол дээд хэмжээндээ хүрсэн аюул дунд байна.

Бямба гаригаас хээрийн түймрийн чиглэл өөрчлөгдөж гал сөнөөгчдөд хариу арга хэмжээ авахад багагүй бэрхшээл үүсгэж байна гэж албаныхан мэдээлжээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин