• Эхлэл
  • Японд барилгын салбарт ажиллах боломж-2 дахь уулзалт семинари зарлагдлаа

Японд барилгын салбарт ажиллах боломж-2 дахь уулзалт семинари зарлагдлаа

2025/03/31

Монголчуудын хувьд Японд хэрхэн ажиллах боломжтой талаар мэдээлэл хомс, ихэвчлэн  танилаараа дамжуулж мэдээлэл авах, эсвэл Японд очоод ажлаа хайх гэсэн төсөөлөлтэй байдаг.

Тийм учраас ЯПОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН Холбооноос Японд барилгын салбарт ТУСГАЙ УР ЧАДВАРТАЙ АЖИЛТНЫ ТОГТОЛЦООГООР ажиллах боломж, хэрхэн албан ёсоор шалгалт өгч, шалгалтанд хэрхэн бэлдэж, юуг анхаарах гэх мэт шаардлагатай мэдээллүүдийг өгөх уулзалт семинарийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулсан билээ.

Ингэснэээрээ Японд ажиллахыг хүсч байгаа монголчуудад шаардлагатай мэдээллүүдийг хүргэж, уулзалт амжилттай болсон. Тийм учраас тус холбооны зүгээс энэхүү мэдээлэл олгох уулзалт семинарийг дахин зохион байгуулахаар болсон байна

Энэхүү уулзалтаар ЯПОН ХЭЛНИЙ болон УР ЧАДВАРЫН шалгалтуудыг хэрхэн өгч, хэрхэн адил төрлийн ажил хийж байгаа япон ажилтантай адил цалин авч, хуулийн дагуу нийгмийн даатгалтай ажиллах, цаашилбал хэлний мэдлэг, мэргэжлийн ур чадвараа улам сайжруулах талаар та бүхэнд мэдээлэл өгөх юм.

ЯПОНЫ БАРИЛГЫН САЛБАРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН ХОЛБОО JAC (Japan Association for Construction Human Resources) нь Японы барилгын салбарын албан ёсны байгууллага бөгөөд ямар нэгэн зуучлалын үйл ажиллагаа явуулдаггүй.Мөн тэд Монголчуудад мэдээлэл олгох зорилготой өнгөрсөн өмнөх сургалт семинари амжилт болж, оролцсон монголчууддаа талархал илэрхийлэн хоёр дахь арга хэмжээгээ зохион байгуулахаар болсон аж.

 

 

Семинар 2024.04.19-ны БЯМБА гаригийн 14.00-15.30 цагт Техник, технологийн дээд сургуулийн 2 давхрын хурлын танхимд болно.

Лавлах зүйлээ 94240660 утаснаас асуугаарай.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин