“Улаанбаатар төмөр зам” ХНН үйлчлүүлэгч байгууллагуудтайгаа “Хамтын ажиллагаа-2025” зөвлөгөөнийг удахгүй зохион байгуулна. Жил бүр УБТЗ-ын зүгээс зохион байгуулдаг уг зөвлөгөөн нь тээвэрлэгч болон төмөр замаар үйлчлүүлэгч байгууллагууд тулгамдаж буй асуудлуудаа хамтаараа хэлэлцэн зөвшилцөж, нэгдсэн ойлголцолд хүрч, хамтын ажиллагааныхаа үр өгөөжийг дээшлүүлэхэд чухал алхам болдог.
2025 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр “Ган зам паласт” болох энэ удаагийн зөвлөгөөнд Зам тээврийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газар, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Тээвэр зуучийн байгууллагууд болон УБТЗ-аар үйлчлүүлэгч бусад аж ахуйн нэгж, иргэд оролцох юм.
Сэтгэгдэл байхгүй байна