Цаг уурын байгууллагаас 2025 оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар урьдчилан мэдээлнэ.
Баруун (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
Төв (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
Зүүн (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Говь (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.
Баруун аймгуудын нутгаар. Увсын ихэнх нутаг, Ховдын зүүн хойд, Завханы баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөв гарсан аж. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаан байх төлөв гарчээ. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай.
Төвийн аймгуудын нутгаар. Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр ОЖД-аас хур тунадас бага, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаан байх төлөв гарсан аж. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байна. Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас хур тунадас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үед ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаан байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй бага салхи ихтэй байх магадлал өндөр ажээ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байна. Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас хур тунадас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үед ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үед ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаан байх төлөв гарчээ. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй бага, салхи ихтэй байх магадлал өндөр ажээ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай гэжээ.
Уур амьсгалын тойм
Баян-Өлгий, Завхан, Хөвсгөлийн ихэнх нутаг, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр сарын дундаж агаарын температур ОЖД-аар -4-10°C хүйтэн, Өмнөговийн нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр +8+12°C дулаан, бусад нутгаар +6°C дулаанаас -2°C хүйтэн байдаг.
Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнодын тал нутгаар 8-10 мм, Их нууруудын хотгор болон говийн бүсийн өмнөд хэсгээр сарын нийлбэр хур тунадас ОЖД-аар 0-2 мм, бусад нутгаар 2-6 мм ордог.
Мөн 2000 оноос хойших жилүүдэд дөрөвдүгээр сарын агаарын температур ОЖД-аас харьцангуй дулаан байсан. Тухайлбал, 2004-2005, 2007-2010, 2011-2012, 2014-2020 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-6°С-аар дулаан байжээ. Харин 1979–1980, 1983–1986, 1988, 1990–1991, 1993, 2010 онд агаарын температур олон жилийн дунджаас 2-6°С-аар хүйтэн байсан байна.
Хур тунадас 1979-1981, 1985, 1990, 1994-1995, 1998-2003, 2014-2016, 2018, 2021 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу оржээ. Харин 1982-1984, 1987-1988,1992, 1996-1997, 2004, 2019-2020 онд олон жилийн дунджаас бага хур тунадас орсон байна.
Сарын эхний 7 хоногт ерөнхийдөө хоног хоорондын өөрчлөлт багатай, температурын хувьд ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, салхины хурд харьцангуй их байх магадлалтай. Хоёрдугаар арав хоногийн эхэн үеэр нийт нутгаар харьцангуй дулаарах юм. Гэвч хоёрдугаар арав хоногийн дунд үеэс ихэнх нутгаар агаарын муудалт ажиглагдах төлөвтэй байна. Цаашдаа гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд агаарын тогтворгүй өдрүүд үргэлжлэх төлөвтэй аж. Энэ сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр салхи ихтэй хуурай өдрүүд үргэлжлэн ажиглагдах тул гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж сонор сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.
Мөн агаар мандал дахь нарийн ширхэглэгт тоос тоосонцрын агууламж нэмэгдэх тул нийт иргэд эрүүл мэнддээ онцгой анхаарч, шаардлагатай арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.
.Цаг уурын байгууллагаас 2025 оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.

Сэтгэгдэл байхгүй байна