Хан-Уулын ИХ ТУЛААН

2024/09/29

Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн хамгийн их анхаарал татах халуун цэг Хан-Уул дүүрэг болоод байна. УИХ-ын сонгуульд чамгүй амжилттай ажиллаж, найман жилийн дараа УИХ-ын гишүүнтэй болсон Хан-Уулынхан энэ сонгуульд шижигнэсэн залуусыг нэр дэвшүүлсэн.

Нөгөө талаасаа өнгөц харахад гэр хороолол багатай харьцангуй тайван, цэмцгэр дүүрэг атал түгржэл, зэвтэй ус, хамуутай бродюрийн хэрэг гээд хамаг болохгүй бүхэн Хан-Уулд нүүрлээд байгаа учраас дүүргийн удирдлагууд гэлтгүй хотын дарга нарыг ч тэр чигт нь хөнтөрч мэдэхээр байгаа. Бараг Чепаев Петька хоёр гэдэг шиг бүхэл бүтэн онигооны сэдэв болоод байгаа Яармаг, Зайсангийнхан бухимдал, тэсрэхэд бэлэн бөмбөг мэт байгаа учраас МАН-ынхан барьц алдан сандарч байна.

Тэр хэрээрээ ч Хан-Уулыг алдаж болохгүй халуун цэг хэмээж буй. Тиймээс ч Хан-Уулд ИХ ТУЛААН өрнөж байна. Инженер, эдийн засагч, физикч, агрономич, эрх зүйч, эдийн засагч, эмч, багш нар гээд нэр дэвшигч болгон онцлогтой Хан-Уулын АН-ынхан эрч хүчтэй өнгөтэй, өөдрөг сурталчилгаагаа эхлүүлсэн. Бүх дүүргүүдээс онцгойлон UB palace д сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн Хан-Уулынхан өөр ч олон сюрприз дэгдээж магадгүй байна.

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.Мөнхбаатараар ахлуулсан багийнхан хэрхэн ТУЛААН өрнүүлэхийг хараад байж дээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин