• Эхлэл
  • Японы Шикокү мужид 6.6 баллын хүчтэй газар хөдлөв

Японы Шикокү мужид 6.6 баллын хүчтэй газар хөдлөв

2024/04/18

Японы баруун хэсэгт лхагва гаригийн шөнө 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Чичирхийлэл 23:14 цагийн орчимд мэдэгдэж эхэлсэн бөгөөд цүнами үүсээгүй байна. Шикокү мужийн Эхимэ, Кочи орчимд газар хөдлөлт хамгийн хүчтэй байсан. Энэ нь Японы газар хөдлөлтийн 0-7 хүртэлх шатлалын зургадугаар үе бөгөөд 1996 оноос хойших хамгийн хүчтэй газар хөдлөлт байлаа гэж албаны хүмүүс мэдээлсэн байна. Одоогоор нас барсан хүн бүртгэгдээгүй ба хөнгөн бэртэл гэмтэл авсан хүмүүс эмнэлгийн тусламж авсан гэж эрх баригчид мэдэгджээ.

Оршин суугчид пүрэв гаригаас эхлэн газар хөдлөлтөөс үүссэн хог хаягдлыг цэвэрлэж эхэлжээ. Эхимэ дэх Уважима хотын худалдааны гудамжинд дээврийн хавтан, хана хэрэм нурсан. Мөн бусад газарт ус дамжуулах шугам хоолой, инженерийн шугам сүлжээний шон, зам харгуй эвдэрсэн байна. Унасан том чулуу, моднуудаас болж “JR” галт тэрэгний зарим үйлчилгээ түр зогссон. 

Тус бүс дэх атомын цахилгаан станцууд ч тогтвортой байгаа аж. Эхимэ дэх Иката цөмийн станц болон Кагошима мужийн Сэндай үйлдвэрт томоохон асуудал гараагүй, цацрагийн түвшин тогтвортой байна гэж мэдээлсэн.

Энэ удаагийн газар хөдлөлт нь мега газар хөдлөлтийн талаарх санаа зовнилыг дахин төрүүлэв. Мэргэжилтнүүд ойрын 30 жилд хүчтэй газар хөдлөлт болно гэж таамаглаж байна.

Гэхдээ лхагва гаригт  болсон газар хөдлөлт мега газар хөдлөлттэй холбоогүй байж магадгүй гэж зарим шинжээч үзсэн. Токиогийн их сургуулийн Газар хөдлөлтийн судалгааны хүрээлэнгийн профессор Сатакэ Кэнжи газар хөдлөлтийн шалтгааныг Нанкай голын доод хэсгийн хагаралтай холбоотой гэж үзэж байгаагаа мэдэгдэв. Мөн  жилээс жилд усанд живж буй Филиппиний тэнгисийн хавтангаас болсон гэж бодож буйгаа нэмж дурджээ.

Ирэх долоо хоногт тус бүс нутагт дахин газар хөдлөлт болох төлөвтэй байгаа тул эрх баригчид болгоомжтой байхыг уриалж байна.

Эх сурвалж: NHK Japan


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин