• Эхлэл
  • НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сараас өмнө шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сараас өмнө шилжүүлнэ

2025/01/17

2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын буцаан олголтыг хэзээ иргэдийн дансанд шилжүүлэх талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчаас тодрууллаа.

ТЕГ-аас өгч байгаа мэдээллээр, өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг 2025 оны хоёрдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Одоогоор хэзээнээс буцаан олголтыг олгож эхлэх тов, мэдээлэл ирээгүй байна. Энэ сарын сүүлээр иргэдийн данс руу буцаан олголтын мөнгийг шилжүүлж, цагаан сараас өмнө олгож дуусна гэв.

Хэрэв 2024 оны дөрөвдүгээр улирлын сугалааны баримт нь бүртгэгдээгүй, алдаа заасан тохиолдолд иргэд Татварын ерөнхий газрын эрсдэлийн тасагт хандаж, асуудлаа шийдвэрлэх боломжтой байна.

Мөн иргэд  НӨАТ-ын буцаан олголтоо авахгүйгээр автотээвэр, галт зэвсэг, үл хөдлөх эд хөрөнгө, малын тоо толгой, газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар болон газар, авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх боломжтой. ё


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин