БРИКС - Бразиль, Орос, Энэтхэг, Хятадаас эхлэлтэй дэлхийн хөгжиж буй томоохон эдийн засгийн нэгдэл. Одоо есөн гишүүнтэй, 20 гаруй орон нэгдэх хүсэлтээ гаргасан байгаа. БРИКС даяарчлалын хамтын ажиллагааны хүчирхэг платформ болж буй бөгөөд зорилгоо олон туйлт дэлхийн тогтолцоо хэмээн тодорхойлж байгаа.
БРИКС нэрний учир
Бразиль, Орос Энэтхэг Хятад, Өмнөд Африкийн улс буюу Бразилия, Россия, Индия, Китай, Южно-Африканская Республика гэсэн орос үгнүүдийн товчлол. Эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдаа, хөрөнгө оруулалт, хөгжиж буй орнуудын хоорондын технологийн солилцоог дэмжих зорилгоор үүсгэн байгуулагдсан.
Brick мөн “тоосго” гэж орчуулагддаг.
БРИКС нь хөгжиж буй эдийн засгийн харилцан сонирхлын илэрхийлэл болдог. Гэхдээ зөрчилдөөн ч бас буй. Учир нь Хятад өнөөдөр дэлхийн хамгийн том эдийн засаг болоод байгаа. Уг нэгдэл яриа хэлцлийн альтернатив хандлагыг баримталдаг учраас бусад улс орнууд нэгдэх сонирхлоо илэрхийлж буй. Улс бүр нь өөрийнхөө сонирхол, давуу бөгөөд өвөрмөц байдлыг хангахын зэрэгцээ ч асар их бараа худалдаа, мөнгөний солилцоо үүсгэж байгаа учраас хаа хаанаа ашигтай хувилбар гэсэн үг.
/Марк Непша
улс төрийн зөвлөх/
2024 оны эхээр БРИКС-т Египет, Иран, АНЭ, Этиоп нэгдснээр, анхдагч тав илүү өргөн цар хүрээтэй, олон өөр төрхтэй хөгжиж буй эдийн засгийн нэгдэл болон хувирч дэлхийн тавцнаа том нөлөөтэй болж эхлээд байна. Гэхдээ зарим шинжээчид янз бүрийн орнуудын хооронд зохицуулалт хийхэд хүндрэлтэй учир БРИКС үр дүнтэй нэгдэл болж чадахгүй гэж үзэж буй.
БРИКС нэгдлийн орнууд дэлхийн газар нутгийн 30 хувийг эзэмшдэг, хүн амын 42%-ийг бүрдүүлж байна.
2024 онд Саудын Араб БРИКС-т нэгдэнэ гэгдэж байсан ч албан ёсоор нэгдээгүй, хэлэлцээр хийгдэж буй. Гэхдээ тус орон хэлэлцээр явуулж байгаа. Хэрэв Саудын Араб нэгдвэл БРИКС-ийн эрчим хүчний салбарт мэдэгдэхүйцээр бэхжүүлнэ.
Дэлхийн банкны 2023 оны мэдээгээр, дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд БРИКС-ийн оруулж байгаа хувь нэмэр нь ойролцоогоор 32,2, харин Их долоогийнх 29,9 хувь байгаа. БРИКС-ийн энэхүү хувь 2029 онд 11-ээр нэмэгдэх магадлалтай байгаа.
БРИКС-т одоогоор байнгын төв байр байхгүй. Гэхдээ одоогоор нэгдэлд албан ёсоор элсээгүй байгаа Төв Африкийн Банги хотод байгуулах яриа явагдаад байгаа.
БРИКС-ийн орнууд:
B — Бразилия. Гол хандлага нь газар тариалангийн болон эрчим хүч. Хүнсний аюулгүй байдалд онцгой хувь нэмэртэй, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа явуулж буй.
R — Россия. Гол үүрэг нь эрчим хүч ба геополитикт чиглэгдсэн. Орос нь байгалийн нөөцаар түншлэлийг идэвтэй явуулдаг.
I — Индия. IT төвүүд ба эмийн технологийн салбарт ажиллан дижитал болон иновацийн хөгжилд чухал байр эзэлдэг.
C — Китай. Нэгдлийн томоохон эдийн засагн. Дэд бүтцийн төслүүд, худалдааны салбарт тэргүүлнэ. Хөгжил, хөрөнгө оруулалтын санаачлагыг идэвхитэй явуулдаг
S — ЮАР. Уулын баяжуулах аж үйлдвэр ба санхүүгийн салбарын Африкийн лидер. ӨАБНУ нь Африктай БРИКС-ийг холбоход чухал үүрэгтэй.
Египет-Ойрхи Дорнодын хамгийн хүн ам шигүү орон ба жуулчлал, хөнгөн аж үйлдвэр, ХАА-н хөгжил сайтай.
Эфиопия-Этиоп. Африкийн хүн амын тоогоор хоёр дахь орон ба ХАА-г хөгжүүлэхээр эрмэлзэж буй.
Иран. Ойрхи дорнодын нөлөө бүхий, технологийн хөгжилтэй орон. Нефтийн нөөцөөр дэлхийн топ-5-д ордог.
Объединенные Арабские Эмираты (Арабын Нэгдсэн Эмират). Эмиратуудын эдийн засаг нь ихээхэн нөөцтэй нефтийн экспортоос хамааралтай.
Одоогоор БРИКС-т нэгдэх сонирхолтой 25 улс байгаа.
Алжир, Бахрейн, Бангладеш, Белорусь, Боливи, Венесуэла, Вьетнам, Гондурас, Кувейт, Марокко, Нигери, Палестина, Пакистан, Сенегал, Таиланд, Турк зэрэг орнууд элсэх өргөдлөө албан ёсоор гаргаад буй.
БРИКС-ийн зорилго, эрмэлзэл
• Эдийн засгийн тогтвортой хамтын ажиллагаа.
• Санхүүгийн тогтвортой байдал. БРИКС-т Хөгжлийн шинэ банк бий.
• Олон талт Баруунаас үл хамаарах тусгаар тогтнол. Энд одоогоор үндэсний валютыг харилцан тооцоондоо ашиглах асуудал эрчимтэй байгаа.
• Даяарчлалын нөлөө ба улс төрийн үйл ажиллагаа. БРИКС энд олон улсын байгууллагуудтай хамтрахыг чухалчилдаг.
• Технологи, иновацийн салбарын хамтын ажиллагаа.
• Тогтвортой хөгжил.
БРИКС байгуулагдсан түүх
BRIC нэрийг 2001 онд эдийн засагч Жим О'Нил Goldman Sachs банкинд хийсэн дүгнэлтдээ Бразиль, Орос, Энэтхэг, Хятадыг 2050 он гэхэд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болно гээд нэрний эхний үсгээс БРИК гэсэн нэр үүсгэжээ.
О'Нилийн илтгэлийн дараа эдгээр орнуудыг заасан томъёо болж, 2006 онд Петербургийн эдийн засгийн чуулганаас энэхүү нэрээр нэгдэлийг байгуулсан. Дараа нь Хятадын санаачлагаар Өмнөд Африкийн улсыг нэгдэлд хүлээн авч БРИКС гэж өөрчлөгдсөн. Одоо нэгдэл өргөжиж байгаа ч хуучин нэрийг брэнд болсон гэж үлдээн ард нь зөвхөн + тэмдэг тавьдаг болсон.
БРИКС-ийн бүтэц
• Төрийн тэргүүн нарын саммит.
• Сайд нарын зөвлөл.
Эх сурвалж: www.gazeta.ru
Сэтгэгдэл байхгүй байна