Катарын нийслэл Доха хотод хятад пүүл биллиардын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөж, монголчууд Азийн аваргатай боллоо.
Тус тэмцээнд манай улсаас Э.Тэмүүжин, Б.Нарантуяа, Б.Баттуяа, Э.Ариунцэцэг нар өрсөлдсөнөөс Э.Тэмүүжин алтан медаль хүртэж, Монголоос биллиардын спортын анхны ази тивийн аварга төрлөө.
Э.Тэмүүжин өмнө нь америк пүүл биллиардын өсвөр үеийнхний ДАШТ-ээс 2016, 2017 онд мөнгөн медаль хүртсэн бөгөөд 2024 оны снукер биллиардын УАШТ-д түрүүлсэн тамирчин юм.
Тэгвэл өнөөдөр тус хотод Катарын нээлттэй тэмцээн эхэлж байгаа бол энэ сарын 28-нд снукер биллиардын 15 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Сэтгэгдэл байхгүй байна