• Эхлэл
  • "МИЛТОН" шуурга АНУ-д 50 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ

"МИЛТОН" шуурга АНУ-д 50 тэрбум доллартай тэнцэх хэмжээний хохирол учруулжээ

2024/10/16

Фото: APPhoto

«Милтон» гэж нэрлэгдсэн халуун бүсийн хар шуурга АНУ-д $50 тэрбум долларын хэмжээний хохирол учруулсан нь Ерөнхийлөгч Жо Байдены  мэдэгдлээс тодорхой боллоо гэж «Интерфакс» агентлаг бичжээ.

Хар шуургаанд дайрагдсан Флорида  мужид одоо цахилгааны тасалдал гэмтлийг  засч,  овоорсон хог новшийг цэвэрлэн зайлуулж, нурангийг зөөж байна.

Цагуурчид «Милтон» шуургыг гуравдугаар ангилалд оруулж байгаа юм. Шуурга  аравдугаар сарын 9-нд Флорида муж руу орж иржээ. Тэр үед шуурганы төвд салхины хүч нь 193 км/цаг болон ширүүсч байлаа.

Гамшигт нэрвэгдсэн 3,3 сая хүн   цахилгааны тасалдалд орсон ба  сүүлийн  мэдээгээр  15 хүн амиа алджээ.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин