• Эхлэл
  • Ипотекийн зээлд нэг их наяд төгрөг олгожээ

Ипотекийн зээлд нэг их наяд төгрөг олгожээ

2024/10/07

Ипотекийн зээлд энэ оны есдүгээр сарын 20-ны байдлаар 9232 иргэн хамрагдаж, нэг их наяд 75 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Засгийн газраас өнгөрсөн тавдугаар сард ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснээр нэг их наяд төгрөгт хүрсэн юм.  Зээлийн эх үүсвэр дутагдалтай байснаас банкнаас тавьж буй шаардлага нөхцөл хангасан зээлдэгчид олон сараар хүлээх шаардлага үүссэнийг санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх замаар шийдвэрлэсэн. Гэвч байртай болох хүсэлтэй иргэдийн эрэлт хэвээр байгаа бөгөөд үндсэндээ энэ онд төлөвлөсөн ипотекийн зээлийн санхүүжилт дуусаад буй.

Засгийн газар ипотекийн зээл олголтыг эрчимжүүлэх хүрээнд ирэх онд Хуримтлалын сангаас 560 тэрбум төгрөгийг ипотекийн санжүүжилтэд зарцуулахаар Монгол Улсын 2025 оны төсөвт тусгасан. Мөн төв банк 500 тэрбум, арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн ипотекийн зээлд олгох бодлого барьж буй юм. Нийт дүнгээрээ энэ нь 1.2 их наяд төгрөгт хүргэнэ. Ингэхдээ дээрх санхүүжилтийн 50 хувийг орон нутгийн иргэдэд олгох бол үлдсэн 50 хувийг Улаанбаатар хотын иргэдэд олгохоор төлөвлөөд байна.

Мөн орон нутагт ипотекийн зээлийн хүү жилийн гурван хувь байх бол Улаанбаатар хотод бүсээсээ хамаарч 10-6 хувь болж мэдэхээр буй.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин