• Эхлэл
  • Дундговь, Говьсүмбэрийн сонгуулийн тойрогт ”Горилогчид”

Дундговь, Говьсүмбэрийн сонгуулийн тойрогт ”Горилогчид”

2020/01/31

Хэн нь хэн бэ
 

УИХ-ын 2020 оны сонгуулиар анх удаа  Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэсэн тойрог  хуульчлагдаж байна. Энэ тойрогт нэр дэвшихийг хүсч байгаа горилогчид  МАН, АН-д олдоод, жинхэнэ гал авалцсан ширүүн тойрог болох бололтой. Тухайлбал энэ тойрогт  МАН-аас  УИХын гишүүн Д. Дамба-Очир, Монгол улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд, яруу найрагч  Г.Мөнхцэцэг, НААБ группын ерөнхийлөгч, цагтаа МАН-ын  Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны тэргүүний албыг хашиж байсан Б.Амарсанаа  нар яригдаж байна.

Ардчилсан намаас  УИХ-ын гишүүн Б. Наранхүү  УИХ-ын гишүүн асан, Барилга хот байгуулалтын дэд сайд асан Р. Эрдэнэбүрэн,  АН-ын дарга С. Эрдэнийн туслахаар ажиллаж байгаад Улаанбаатар Смарт карт компанийн  ТУЗ-ын дарга  Б.Мөнхболор нарын нэр яригдаж байгаа бол Шинэ намаас Гаалийн ерөнхий газрын дарга асан О. Ганбат идэвхтэй гүйж байна.

 Гол нь энэ тойргийн мандатын тоо нь  хоёр учраас нам тус бүрээс  горилж байгаа  дөрвөн нөхөр нэг нэгнээ намнах, нэр хүндтэй нэгнээ нийлж   гүтгэх ажилд оржээ.

Хоёр аймгийг нэгтгэсэн томсгосон сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн тухайд  УИХын гишүүн АН-ын гишүүн  Б. Наранхүүгийн нэр хүнд  унасан.  Хийсэн бүтээсэн зүйл байхгүй. Хэдэн хурдан морь уяж, жип амлахаас өөр жинтэй ажил хийгээгүйн гайгаар нутгийн хөгжил сүүлийн 8 жилд тартагтаа тулсан нь аймгуудын өрсөлдөх чадварын индексээр дурайтал гараад ирсэн.  Тиймээс намдаа тойргоо солих санал хэлээд сууж байгаа сурагтай.   Тус намын барилга хот байгуулалтын дэд сайд Эрдэнэсүрэнг  Дундговийнхон битгий хэл Говьсүмбэрийнхэн ч мэдэхгүй. “Эрэл” намаас угшилтай, УИХ –ын гишүүнээр нэгэнтээ сонгогдож явсан тэрээр  Авлигатай тэмцэх газарт данстай.  Гэхдээ түүний хэрэг тэгс ингэсхийгээд өнгөрсөн байдаг.  Улаанбаатар смарт компанийн  ТУЗ ын дарга  Б.Мөнхболорын тухайд   нийслэл хотод нэр дэвших нь илүү ээлтэй ч  намын дарга  С. Эрдэнэ Дундговийн тойрог руу шахаад байгаа нь бодит үнэн.

Тэгвэл эрх баригч  МАН -аас энэ том тойрогт горилж байгаа  Г. Мөнхцэцэгийн тухайд  ёстой л нэг  ардын намын нэр хүндээр азаар сонгогдсон  Өмнөговиос сонгогдсон УИХ-ын гишүүн Н. Амарзаяа шиг  2016 онд  Говьсүмбэр, Дорноговийн тойрогт гараад ирсэн эрхэм. УИХ-ын гишүүнээр сонгогдоод гавьтай зүйл хийгээгүй.  Мөн 60 тэрбумын фракцид багтдаг бөгөөд эцсийн мөчид тэднээсээ урваж кноп дарсан гэгддэг. Гэхдээ эмэгтэйчүүдийн квот 30 хувиар яригдаж байгаа нөхцөлд энэ тойрогт намаасаа мандат авах магадлалтай нэгэн.

УИХ-ын гишүүн Д. Дамба-Очирын тухайд  өнгөрсөн 3 жил нэр дэвших тойрогоо хамгийн их усалсан  төрийн түшээ.  Аавынхаа төрсөн нутагт чамгүй төсөв хөрөнгө улсаас тавиулж,  өөрөө ч иргэдтэй нь  тасралтгүй уулзалт хийж, бүтээн байгуулалтын ажлыг  худалч хүнд бараг шахуу гардан эхлүүлсэн гишүүн. Өөлөх юм нь Эрдэнэтийн тойрогоо солилоо гэдэг шүүмжлэл. Гэхдээ тэрээр сонгуулийн  үед гэнэт солиогүй. Эртнээс тойрогоо тойгдсон болохоор МАН түүнд мандат өгөх  магадлал бий.

Нийгмийн Ардчилал  Оюутаны холбооны тэргүүнээр ажиллаж байсан, Чагдаржав сангийн тэргүүн Б. Амарсанаагийн тухайд  нутаг орондоо  танигдсан.  2008,2012 оны сонгуульд нэр дэвшээд ялагдал хүлээсэн. Өөрөөр хэлбэл МАН-аас итгэл хүлээлгэн өгсөн мандатыг дандаа ялагдалаар хариулт болгон авчирсан учраас түүнд гурав дахь удаагаа итгэхэд хэцүү.   Ялалт байгуулах гэж мандат  олгодог болохоос биш ялагдал хүлээх хүнд эрх баригчид мандат өгөхгүй нь тодорхой.

 УИХ-ын гишүүн  Сүхбаатарын Батболд. Иргэд  Монгол улсын Ерөнхий сайд гэдгээр нь сайн танина.  Тэрээр өнгөрсөн сонгуулиудад дандаа  нийслэлийн Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж ялалт байгуулж байсан. Намын итгэлийг огт алдаж байгаагүй.  Хоёр аймгийг нэгтгэсэн том тойрогтоо ялалт байгуулахын тулд  түүнийг нам илгээх магадлал бий.  Тийм ч  санал намын удирдлага тавьсан гэдэг   яриа төрийн ордонд тархаад байна.

Шинэ намаас нэр дэвшихээр горилж байгаа О. Ганбатын тухайд өмнө нь МАХН ын гишүүн байсан.  Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ч.Улааны хүргэн. Гаалийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байсан нөхөр. Дундговиос зохион байгуулж байгаа арга хэмжээ бүхэнд гэнэт гараад ирдэг гэж нутгийн олон хэлдэг. Мэдээж түүний хувьд  Шинэ намаас мандат шууд л авах нь тодорхой горилогч. 

Ийм нөхөд  Дундговь, Говьсүмбэрийг нэгтгэсэн сонгуулийн томсгосон тойрогт горилж сууна.


Сэтгэгдэл (11)

  • Эрдэнэтээс
    https://youtu.be/40XtPaHAfwU Үзээд саналаа хэлээрэй.
    2020 оны 02 сарын 06
  • irgen
    Sv.Batbold bolj bn shuu damba ganbat nar demii naranhuu bur demii dee
    2020 оны 01 сарын 31
  • Mon
    О.Ганбатын хавчааг нь Эрдэнэдалай сумынх нь найз Л.Ганбаяр гэж халзан нөхөр цуглуулдаг ажилтай гаальд нь одоо ажилладаг. Тэд нарын ойр тойрныхныг бүгдийг нь энэ хууль хяналтынхан шалгаачээ
    2020 оны 01 сарын 31
  • ганаа
    Сү Батболд.Хуучин бууны хуархай даа
    2020 оны 01 сарын 31
  • zochin
    dambaochir shig hereggui amitan bhguiee odoo bolison deer. buh ymaaraa hotsrogdson.
    2020 оны 01 сарын 31
  • БӨ
    ЭРДЭНЭБҮРЭН ӨӨРИЙН ТӨРСӨН СУМ ГУРВАНСАЙХАН ЫГ УЛСЫН ХӨРӨНГӨӨР ДУГОВЬД БАТУГАЙ УЛСАД ГАХАГДАХААР ГОЁ БОЛГОСОНОО БУСАД СУМУУДАД ЗҮРЛААД ЯВАХД ГАРЧИХ БОЛОМЖТОЙ
    2020 оны 01 сарын 31
  • Зочин
    Амарсанаө л биш шүү
    2020 оны 01 сарын 31
  • офшорчин сү батболд одоо зайлаа
    2020 оны 01 сарын 31
  • дамбаочир шуналт мулгуу нѳхѳр эрдэнэтдээ гологдооюу даа
    2020 оны 01 сарын 31
  • үнэн
    Дамбаочир сү батболд хоёр лав хэрэггүй
    2020 оны 01 сарын 31
  • хасар
    ШИНЭ намын Ганбат ахыгаа дэмжинээ
    2020 оны 01 сарын 31
Сонин хачин