Орц:
Ногоон сонгино 0.25 багц 22.5 г
Өргөст хэмх 3 ш. 360 г
Ягаан перец 1 х.х . 8 г
Давс 2 чимх 4 г
Цөцгийнн бяслаг 100 г 100 г
Шинэхэн гоньд 0.5багц 30 г
Хийх арга:
Алхам 1
Энэхүү зуушыг бэлдэхэд бидэнд дараахь орцууд хэрэг болно. 3-4 ширхэг ижил хэмжээтэй өргөст хэмх, ногоонууд, зөөлөн бяслаг, ягаан перец.
Алхам 2
Өогөст хэмхээ сайтар угаана. Нарийн хэрчинэ. Дээрээс нь бага зэрэг давс үрээд 10-15 минут орхино. Ингэснээр илүүдэл шингэн нь гадагшлах болно
Алхам 3
Гоньдноосоо хэдэн ширхэг иш таслаж авна мөн ногоон сонгиноосоо 3-4 ширхэгийг авч сайтар угаагаад хатаана. Жижиг хэрчинэ.
Алхам 4
Бяслаг ногоонуудаа холино. 1 хоолны халбага яган перец хийнэ.
Алхам 5
Сайтар хутгана.
Алхам 6
Өргөст хэмхнийхаа хэрчмүүдийг салфеткаар арчина. Дараагаар нь ороомог болгоно. Ингэхдээ шүдний чигчлүүр ашиглаарай.
Алхам 7
Өргөст хэмхнийхаа дотор хийсэн бяслагтай холимого хийж дээгүүр нь бөөрөнхий перецээр чимэглээд зочидоо дайлаарай.
Сэтгэгдэл байхгүй байна