2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын буцаан олголтыг хэзээ иргэдийн дансанд шилжүүлэх талаар Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагчаас тодрууллаа.
ТЕГ-аас өгч байгаа мэдээллээр, өнгөрсөн оны IV улирал буюу 10, 11, 12 дугаар сарын НӨАТ-ын буцаан олголтыг 2025 оны хоёрдугаар сард багтаан иргэдийн дансанд шилжүүлнэ. Одоогоор хэзээнээс буцаан олголтыг олгож эхлэх тов, мэдээлэл ирээгүй байна. Энэ сарын сүүлээр иргэдийн данс руу буцаан олголтын мөнгийг шилжүүлж, цагаан сараас өмнө олгож дуусна гэв.
Сэтгэгдэл байхгүй байна