• Эхлэл
  •  “Даадаа групп”- ийн Б.Дашцэрэн өнгөтэй наадав

 “Даадаа групп”- ийн Б.Дашцэрэн өнгөтэй наадав

2023/07/14

 “Даадаа групп”- ийн захирал Б.Дашцэрэн наадамлаж яваад манай дуранд ийн өртсөн юм. Олны дунд онцгой танил биш  ч бизнесийнхэн дундаа аль хэдийнэ  хүлээн зөвшөөрөгдсөн тэрээр энэ бил Хүй долоон худагт тусдаа гэр барин хөлтэйхэн наадаж байгаа аж.  Завхан нутгаас  гаралтай энэ залуу 20 иодхон  насандаа бизнесээ эхлүүлж унаж босч өдий зэрэгтэй яваа нууцлаг нэгэн. Олны хараанаас нууцлаг байсан тэрээр энэ жил харин ил гарч, Хүй долоон худагт барьсан гэртээ хэвлэл мэдээллийнхэн, соёл урлагийнхан, бизнесийнхнийг бужигнуулж байна лээ

Хөдөө аж ахуйн салбарт хүч  үзэж, чамгүй  олон бизнесийн цаана  нэр нь гардаг түүний компани энэ жилийн наадмаар онцгой мэдээ олонтой байгаа аж. Учир нь “Даадаа групп”  компанийн  нэр дээр барилддаг бөх Д.Доржсүрэн Завхан нутгийнхаа наадмаар шөвгөрч, сумын  цолноос аймгийн харцага болж, Б.Дашцэрэн захиралын магнайг хагартал баярлуулсан сурагтай.

Түүнээс гадна удахгүй болох Завхан аймгийн 100 жилийн ойгоор онцгой содон мэдээлэл дуулгах сурагтай байна лээ шүү.

 


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин