• Эхлэл
  • ГБХНХЯ: Шинийн 5-ныг дуустал бүх нийтээр амрах санал гаргасан

ГБХНХЯ: Шинийн 5-ныг дуустал бүх нийтээр амрах санал гаргасан

2025/02/25

Хуульд заасны дагуу Цагаан сарын шинийн 1-3-нд амрах ёстой. Гэвч энэ жилийн Цагаан сараар шинийн 1 тасарсан, шинийн 2,3  Бямба, Ням гаригт амрахаар байгаа. Тэгвэл олон нийтийн санал дээр тулгуурлаж, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шинийн 5 хүртэл амрах санал гаргасан байна.

Энэ шийдвэр албажиж гарсан эсэх талаар тодруулахад, ГБХНХЯ-наас санал гаргасан. Шийдвэр маргааш Засгийн газрын хуралдаанаас гарна гэлээ.

Хэрэв, шинийн 5 хүртэл бүх нийтээр амарвал иргэд ирэх долоо хоногийн Лхагва гаригт ажилдаа орох юм.


ИХ УНШСАН

Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин