Монголбанкны захиалгаар Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанийн хараат бусаар хийсэн“Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны 2016 оны 11-р сарын үр дүнг олон нийтэд танилцуулж байна.
Тус судалгаагаарөнгөрсөн 11-р сард Орон сууцны үнийн ерөнхий индекс 0.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0.3 хувиар буурсан үр дүн юм.
Ерөнхий индексийг оны эхэн үетэй харьцуулахад 4.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 2015 оны 11-р сарын үр дүнтэй харьцуулахад 5.5 хувиар буурсан байна. Харин үнийн индексийн үзүүлэлтийг шинэ орон сууц, хуучин орон сууцаар ангилж үзвэл:
Шинэ орон сууцны үнийн индекс 15.7 хувьтай гарсан. Харин оны эхэн үетэй харьцуулахад 2.8 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 3.3 хувиар буурсан хэвээр байна.
Хуучин орон сууцны үнийн индекс 8.1 хувьтай гарсан. Энэ нь өмнөх сараас 0.8хувиар буурсан, оны эхэн үетэй харьцуулахад 6.7 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс7.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
ОСҮИ-ийг Хедоник регрессийн аргаар тооцоолсон бөгөөд энэхүү тооцоололд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин нийт 4938 орон сууцны мэдээллийг хамрууллаа.
Эх сурвалж: Монголбанк
Англи эхийг энд дарж уншина уу
For English version please visit here
Сэтгэгдэл байхгүй байна