• Эхлэл
  • Мазаалайг АСЕМ-ын лого болгоё

Мазаалайг АСЕМ-ын лого болгоё

2016/05/04

Өдөр тутмын онцлох мэдээлэл, нийтлэл, үйл явдлын тоймыг монгол, англи хэлээр хүргэж байгаа билээ. Та эдгээр мэдээллийн англи орчуулгыг ENGLISH хэсгээс уншина уу. Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мөн та бүхэнд бид англи, монгол хэлээр тусгайлан бэлтгэсэн мэдээлэл, тайлан захиалгаар бэлтгэн хүргэж байх болно. Та ямар мэдээ мэдээлэл шаардлагатай байгаа талаар бидэнтэй холбогдон хамтран ажиллахад бид бэлэн байна.

Мазаалай бол дэлхий даяар зөвхөн Монгод байдаг, говьд амьдардаг баавгай.  Устаж үгүй болох аюулд өртөөд байгаа мазаалай одоо дэлхийд 28-хан үлдээд байгаа.

Үүний 25 эрэгчин, 3 эмэгчин гэсэн мэдээлэл байгаа юм. Монголын байгаль хамгаалагчид мазаалайг өсгөж үржүүлэх, устаж мөхөх аюулаас гэтэлгэх оролдлого хийж байгаа ч үр дүнд хүрэхгүй байгаа.

Тэгвэл энэхүү асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулахын тулд Улаанбаатарт болох АСЕМ-ийн уулзалтын лого-г Мазаалай болгох санаачилга гаргажээ.

Ийнхүү олон нийтийн, дэлхийн анхаарлыг хандуулснаар устаж үгүй болж байгаа мазаалайг хамгаалахад ахиц гарна гэж найдаж байгаа юм. Тиймээс энэхүү санаачлагыг гаргагсад https://www.facebook.com/saveMazaalai/ хуудас нээж, энэхүү санаачлагыг Монголчууд та бүхэн чин сэтгэлээсээ дэмжихийг уриалсан байна.

Тэд “Монголчууд бид овог нэгтэй энэ хайр татам амьтныг аврахгүй бол өөр хэн ч үүний бидний өмнөөс хийхгүй” гэж анхааруулсан байна.

Мөхөж сөнөх дээрээ тулсан гэгдэг хулсны панда баавгайг өсгөж үржүүлэх талаар дэлхий нийтийн анхаарлыг хандуулж чадсанаар Хятад улс панда үржүүлэх тусгай хүрээлэнтэй болсон. Одоогоор энэ хүрээлэнд 250 гаруй хулсны баавгай өсч байгаа бөгөөд дэлхий даяар 1600-3000 орчим панда байдаг гэсэн тоо байдаг аж.

Тэгвэл дэлхийд ердөө 28-хан амьд үлдээд байгаа мазаалайг хамгаалж өсгөх талаар монголчууд дуугарах, хүчээ нэгтгэх ёстой юм. Тиймээс энэхүү санаачлагыг та бүхэн дэмжээрэй. 

Англи эхийг энд дарж уншина уу

For English version please click here


Сэтгэгдэл байхгүй байна

  • Ц.Нямка
    Сайхан санаа. Яаралтай тусгай хөтөлбөр гаргаж, тэдгээр мазаалайг төрийн хамгаалалтанд авах, хүрээлэн байгуулж, төсөв гаргаж алба байгуулж, орон нутагт нь төсвийг өгөх, эзэнтэй болгох хэрэгтэй юм байна.
    2016 оны 05 сарын 09
  • Зочин
    Сайхан санаачилга байна
    2016 оны 05 сарын 08
  • Зочин
    сөнөж мөхөж байгаа амьтанаар лого хийх нь зөв. тэртээ тэргүй монголыг ардчилсан гэх хүн мөхөөж байна.
    2016 оны 05 сарын 08
  • МАЗААЛАЙГ ДЭМЖИХ САН БАЙГУУЛЪЯ
    САЙХАН САНАА БАЙНА. МОНГОЛЧУУДАА ДЭМЖИЦГЭЭЕ. ХҮН БҮХЭН 1000 ТӨГРӨГ ХАНДИВЛАЯ. ЭНҮҮГЭЭР МАЗААЛАЙГ АВРАХ САНГ БАЙГУУЛЪЯ.
    2016 оны 05 сарын 06
  • зочин
    амьдрах орчин бүрдүүлэн өгөх хэрэгтэй юм байна.
    2016 оны 05 сарын 06
  • зочин
    төр гэхээсээ илүүтэ иргэд ч гэсэн дэмжих хэрэгтэй юм байна амьтан ч гэсэн дээ цус ойтдог юм байгаб биз дээ охиууд нь цөөн байна.
    2016 оны 05 сарын 06
  • zochin
    saihan sanaa bna mazaalai ih uhuurdum amitan
    2016 оны 05 сарын 06
  • сайхан
    сайхан санаа байна
    2016 оны 05 сарын 06
Сонин хачин