• Эхлэл
  • Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхны хуралдаан боллоо

Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхны хуралдаан боллоо

2024/10/17

Орон нутгийн сонгуулийн дүн баталгаажиж, НИТХ-ын дарга сонгогдсоноор дүүргүүдийн ИТХ шинэчлэн байгуулагдах үйл явц үргэлжилж байна.

Хан-Уул дүүргийн ИТХ-ын анхдугаар хуралдаан өнөөдөр /2024.10.17/ болж, намуудын бүлгийг батламжиллаа.

Тус дүүргийн хувьд өнгөрсөн найман жил МАН дангаараа эрх барьж байсан ч энэ удаагийн сонгуулиар

Ардчилсан нам-9

ИОНН-1

ХҮН-1 суудал тус тус авч, хамгийн олон намын төлөөлөлтэй СОЛОНГОРСОН дүүрэг гэж онцлогдож буй.

Хан-Уул  дүүргийн Ардчилсан нам өмнө 2 төлөөлөгчтэй байсан бол энэ жил 9 төлөөлөгчтэй албан ёсоор бүлэг байгуулж буй.

Тиймээс ДИТХ-ын анхны хуралдаанаар намын бүлгээ байгуулж, бүлгийн даргаар дүүргийн намын дарга П.Мөнхбаатар ажиллахаар боллоо.

Дүрмийн дагуу хуралдаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргаар Б.Цэрэнг улираан томилуулахаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт батламжлуулахаар болов.

Сонирхолтой нь бусад дүүргүүд олонх нь 100 хувиар шахуу дарга нараа батламжлах жишигтэй байгаа бол Хан-Уул дүүргийн ИТХ-ын даргын сонгуульд ИОНН-ын төлөөлөл, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн.

Харин дүүргийн Засаг даргад Ардчилсан намын бүлгээс Б.Батцэрэнг нэр дэвшүүлж,

Б.Цэрэн 29,

Б.Батцэрэн 11 санал авч байх юм.

Эндээс бас Хан-Уулын хувьд хэдий МАН олонх ч асуудал хурцдахад АН+ИОНН+ХҮН гэсэн нэгдэл үүсч магадгүй сонирхолтой дүр зураг харагдаж байна.

А.Туяа


Сэтгэгдэл (1)

  • П.Ганболд
    Оо аймаар юм болох нь дээ! Сөрөг хүчнийхэн нэгдчихсэн МАН ёстой балрах юм байна даа.Ямар ч ажил шийдэж чадахгүй болох юм байна яана вэ Хан-уулчууд минь! Хэхэхэхэ
    2024 оны 10 сарын 18
Сонин хачин