• Эхлэл
  • Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхны АМЖИЛТ

Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхны АМЖИЛТ

2024/10/15

Ардчилсан намынханд энэ удаагийн сонгууль нийслэлийн хувьд хүнд туссан ч Харин ХАН-УУЛ дүүргийн хувьд өнгөрсөн дөрвөн жилд хоёр төлөөлөгчтэй байсан дүүргийн ИТХ-д есөн төлөөлөгчтэй болж орж ирж байгаа нь маш ТОМ ЯЛАЛТ гэж тооцогдож болохоор байна. 

Сонгуулийн сурталчилгааны үед ч ОНЦГОЙ гэж нэрлэгдэж байсан эдний багаас

Хан-Уул дүүргийн Ардчилсан намын дарга П.МӨНХБААТАР \13-р тойрог\,

Хэрэг эрхлэх газрын дарга Б.САЙНХҮҮ багийн гишүүн Д.Энхтүвшин \4-р тойрог\-гийн хамт,

хамгийн ширүүн тойрог буюу 6 мандаттай 2-р тойргоос С.Мөнхжаргал, А.Мөнх-Амгалан нар,

 

7-р тойрог буюу Биокомбинатаас  Н.ТУЯАЦЭЦЭГ,

 11-р тойрог буюу Нисэх орчмоос С.САРАНГУА,

 12-р тойргоос Б.БАТЦЭРЭН,

15-р тойрог буюу Яармаг орчмоос Б.ХҮРЭЛТУЛГА нар ялалт байгуулаад байна. 

Мөн чигээрээ шахуу “улайрсан”  НИТХ-д Хан-Уулын О.Зундуйдорж ялалт байгуулж чадлаа.

Ийнхүү найман жилийн турш УИХ-д төлөөлөлгүй байгаад өнгөрсөн УИХ-ын сонгуулиар шинэ залуу гишүүнтэй болсон Хан-Уул дүүргийн Ардчилсан нам нийслэлийн дүүргүүд дотроосоо энэ удаагийн сонгуулиар ийнхүү амжилтаараа товойж гарч чадлаа.

Хэдийгээр хүч тэнцвэргүй сонгууль болсон ч Хан-Уул дүүргийн  41 нэр дэвшигч багаараа онцгой хамтарч сайн ажиллаж чадсан. Сонгуулийн дүн гарсны дараа ч ялсан ялагдсан нэр дэвшигчид бүгд хамтаараа үргэлжлүүлэн ажиллаж, зорилгоо биелүүлнэ гэсэн итгэл, сэтгэл нэгтэй байгаа аж.

 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин