• Эхлэл
  • Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг АН эсэргүүцэв

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг АН эсэргүүцэв

2024/01/10

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг өнгөрөгч баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн. Хуулийн төслийн хэлэлцэх эсэхээр энэ долоо хоногт санал хураалт явуулах ёстой байсан боловч уг хуулийн төслөөр АН-ын дарга болон гишүүдийн зүгээс эсэргүүцэл илэрхийлж эхэллээ. 

Тухайлбал, АН-ын дарга Л.Гантөмөр өчигдөр уг хуулийн төслийн талаар "АН бол гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирсэн, хөрөнгө оруулалтыг татаж чаддаг нам. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг анхааралтай, нухацтай авч үздэг. Гэтэл УИХ-ын сонгууль хаяанд ирсэн ийм үед МАН уг хуулийн төслийг яаравчлан оруулж ирсэн, хуулийн төсөлд гадаадын иргэдэд газар эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд байгаа зэргээс шалтгаалж сонгуулийн өмнө уг хуулийн төслийг хэлэлцэхийг эсэргүүцэж байна. Хойшлуулахыг шаардаж байна" гэдгээ өөрийн цахим хуудсаар дамжуулан хэлсэн.

Мөн "АН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гадаадын xөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр томооxон бодлогыг боловсруулж, бүрэн эрхийн хугацаандаа системтэйгээр, тууштай хэрэгжүүлнэ" гэсэн билээ. 

Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга мөн хуулийн төслийг хойшлуулах шаардлага хүргүүлэхээр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна. Тэр энэ тухайгаа "Газрын асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа олонх байгаа тохиолдолд ийм нарийн эмзэг асуудлыг хэлэлцэх, тэр дундаа удахгүй болох УИХ-ын сонгуулийн өмнө хэлэлцэж болохгүй. 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томсгосон тойргоор явуулах гэж байгаа бол шинэ парламент шинэ бүтцээрээ хэлэлцэх ёстой" гэсэн байна. Түүнтэй хамт АН-ын зарим гишүүд УИХ-ын даргатай уулзжээ. 


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин