• Эхлэл
  • Нүүрсний асуудлаар 10 мянга орчим гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгаа

Нүүрсний асуудлаар 10 мянга орчим гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгаа

2023/11/27

Дуулиант нүүрсний хулгайн асуудлыг шалгах түр хороо байгуулагдан сонсгол зохион байгуулахаар болоод байгаа. Уг ажлын хэсгийн дарга Б. Энхбаяр өнөөдөр  Төрийн ордонд мэдээлэл хийлээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр:

-Нүүрсний хэргийг хянан шалгах улсын түр хороо нээлттэй сонсгол хийх товыг тогтоогоод байгаа. Нээлттэй сонсголыг хоёр үе шаттай хийнэ. 2023 оны арванхоёрдугаар сарын 4-8-нд болох эхний сонсголоор дөрвөн мэдээллийг сонсч, гэрчүүдийг дуудна. Үүнд

Нэгдүгээрт орон нутгийн "Тавантолгой" компанийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бараа ажил, үйлчилгээ, худалдан авалтын үйл ажиллагаа, 

Хоёрдугаарт, тус компанид бусад эрх бүхий байгууллагаас хяналт шалгалтууд тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээ. Гуравдугаарт, "Эрдэнэс Тавантолгой" ХК үүсгэн байгуулагдсанаас хойших үйл ажиллагаа, санхүүгийн мэдээлэл, ерөнхий мэдээлэл,

дөрөвдүгээрт, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн бараа ажил үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаа, 2011-2023 оны аравдугаар сарын гэрээт олборлогч компаниуд болон бусад бараа ажил үйлчилгээг эхний сонсголоор хэлэлцэнэ.

Хоёр дахь сонсгол 2023 оны арванхоёрдугаар сарын 18-22-нд болно. Тус сонсголоор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн нийт борлуулалт, экспортын үйл ажиллагаа, тээвэрлэлт, түүний охин болон хараат компаниудад оруулсан хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа, хэрэгжилт, тус компанийн санхүүжүүлсэн бусад төслүүд, тус компанид хийсэн хяналт шалгалт, үр дүн гэсэн хоёр асуудлыг сонсоно.

Хянан шалгах түр хорооны даргаар миний бие 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр томилогдсон. Шинжээчдийг томилсон. Үүнээс хойш таван шинжээчийн гурав нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж, нийт 15 шинжээч томилсон. Одоо 17 шинжээчийн хамтаар нэг сар ажиллаж байна. Энэ хугацаанд нотлох баримт нэмж цуглуулахаар төрийн 30 байгууллага, төрийн өмчит таван компани, хоёр аж ахуй нэгж, нийт 37 байгууллагад нотлох баримт байгууллахаар албан бичиг хүргүүлсэн. Нотлох баримтын цар хүрээний хувьд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн үүсгэн байгуулагдсанаас хойших санхүүгийн мэдээллийг авч үзэж байгаа. Хоёрдугаарт Тавантолгой ХК дээрх байгаа үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээллийг авч үзэж байгаа. Гуравдугаарт, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн 1.5 сая гаруй мэдүүлгийн дэлгэрэнгүй жагсаалт, түүний программын 270 мянган бүртгэл, 630 гаруй нүүрс худалдах, худалдан авах гэрээ, 110 гаруй олборлолтын гэрээ болон тус компанийн 13 жилийн уулын олборлолтын тайлан, санхүүгийн программын дата. Дөрөвдүгээрт, Гашуунсухайт дахь гаалын газраас Цагаан хадад байрлах 36 бүст байрлах 2.5 сая гаруй нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бичлэг. Тавдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК-д 2023 оны аравдугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны байдлаар нүүрс худалдах, худалдан авах 698 гэрээг хянаж, борлуулалтын тайланг хянаж, тус компанийн арилжааны банканд бүртгэлтэй 75 ширхэг дансны 10 мянга орчим гүйлгээг данс хөөх аргаар шалгаж байгаа. Гуравдугаарт, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой нийт 943 гэрээ, тэдгээртэй холбоотой 188 гаруй мянган гэрээг шалгаж байна. Долдугаарт, нийт давхардсан тоогоор 20272 хуулийн этгээдээр бүртгэлтэй үүсгэн байгуулагч, эцсийн өмчлөгч, гүйцэтгэх удирдлагаар ажиллаж байсан болон ажиллаж байгаа 217629 иргэн, аж ахуй нэгжийн мэдээллийг улсын бүртгэлийн ерөнхий газраас авч, холбоо хамаарлыг тогтоохоор ажиллаж байна.

Шалгалтын явцад зарим хүндрэлүүд үүсч байна. Нэгдүгээрт, Даланзадгадын ИТХ, ЗДТГ, Цогтцэций сумын ИТХ, ЗДТГ, Ханбогд сумын ИТХ, ЗДТГ албан бичигт тусгасан огнооны дагуу ажиллаж байсан хүмүүсийн материал, намтарыг ирүүлэхгүй байна. Хоёрдугаарт, авто тээврийн үндэсний төв олон улсын тээврийн С зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн бүртгэл, олгосон зөвшөөрлийн тоо, холбогдох шалгалтын ажлуудын тайланг ирүүлээгүй байна. Гуравдугаарт, шинжээч нар тайлбар авах зорилгоор Эрдэнэс Тавантолгой, Тавантолгой ХК-д таван өдөр томилолтоор ажилласан ч анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системд хадгалаагүй, ажлын сахилга сулын учир баримт материалаа өгөөгүй, хүлээлцдэггүй, шаардлагатай баримтыг хугацаанд нь ирүүлдэггүй зэрэг асуудлууд илэрсэн. Нийтдээ 2011 оноос 2023 оны байдлаар 108 сая тонн нүүрсний борлуулалтын 20 их наядын борлуулалтын орлогыг харьцуулж байна.

Сонсголд гэрчээр дуудах хүмүүсийг тогтоолоор баталсан. 175 иргэнийг дуудах тогтоол батлагдлаа. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир энэ тоо нэмэгдэнэ. Эхний сонсголд ирэх 175 иргэнийг танилцуулъя.

Эхний өдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдөр 62 иргэнийг дуудна. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Адьшаа, УИХ-ын гишүүн асан Амаржаргал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг, аймгийн ИТХ-д төлөөлөгчөөр ажиллаж байсан болон ажиллаж байгаа хүмүүс болох Б.Бадраа, Б.Батаа, Будын Мятав, Бодьхүүгийн Дэндэвсам, н.Цэвээн, н.Отгонжав, н.Сандаг, Л.Цэцэг-Өлзий, Н.Хүрэлээ, н.Амгалан, н.Энхбат, н.Бадрах, н.Золжаргал, н.Түмэндэлгэр, н.Цогтсүрэн, н.Баттулга, н.Бяцхансүх, н.Жаргалсайхан, н.Идэрцог, н.Түвшинбаяр, н.Эрдэнэ-Очир, н.Мөнхбат, н.Мядагсүрэн, н.Батчулуун, н.Сумъяа, н.Мөнхбаяр, н.Түмэнбаяр, н.Баянбат, н.Сэддорж, н.Нарантуяа, н.Мөнхбаатар, н.Ганболд, н.Даваацэрэн, н.Мөнхдэлгэр, н.Содномцэрэн, н.Амарсанаа, н.Лхагвадорж, н.Мөнхдуул, Ханбогд  сумын засаг дарга н.Нэхийт, Ханбогд сумын газрын даамал н.Оюун-Эрдэнэ, Өмнөговь аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын дарга н.Золжаргал, н.Алтансүх гээд 2012 оноос хойших бүх ашиг малтмалын агентлагийн дарга нарыг дуудаж байгаа.

Хоёр дахь өдрийн сонсгол буюу 5-ны өдөр гэрчээр дуудах албан тушаалтнууд Пүрэвдулам Дөлгөөн хайрхан аудитын захирал, Тунгалаг Их Монгол аудитын гүйцэтгэх захирал, Билэгсайхан Пандэр мидланд аудитын гүйцэтгэх захирал, Энхжаргал Юни Стар аудитын гүйцэтгэх захирал, Отгонбаяр Өмнөговийн ерөнхий аудитор, Алтанзаяа Өмнөговийн аудитын газрын дарга, Хонгорзул Өмнөговийн аудитын газрын дарга, Цэрэнбаяр Өмнөговийн аудитын газрын дарга, Артаг гүйцэтгэх захирал, Батсүрэн гэрээ эрх зүйн албаны дарга, Болд-Эрдэнэ уул уурхайн төлөвлөлт ашиглалтын хэлтсийн дарга, инженер, Ерөнхий прокурор асан Дорлигжав, ерөнхий аудитор асан Д.Зангад, ерөнхий аудитор асан Б.Хүрэлбаатар ,  ерөнхий аудитор Занданбат , худалдан авалт, хангамжийн хэлтсийн дарга Төрмандах , Түвшинбаяр /ТУЗ-ын дарга, Шүрэнхишиг ерөнхий нягтлан бодогч/, Төрмандах Бадрах-Од өгөөж компанийн гүйцэтгэх захирал, "Таванхур" компанийн захирал, "Болор-Адрант" компанийн гүйцэтгэх захирал, "Говь түрүү" компанийн гүйцэтгэх захирал, Ариунболд "Эрдэнэс Тавантолгой" компанийн гүйцэтгэх захирал, "Хишиг арвин индустрал" компанийн гүйцэтгэх захирал , Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Батболд үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга, "Эрдэнэдрийлинг" компанийн захирал, "Элгэн" компанийн захирал Цогтбаяр, "Аз групп" компанийн гүйцэтгэх захирал Одбаяр, Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Ганхүү, Өнөрбат мэдээллийн технологийн дарга, Батсайхан захиргаа удирдлагын дарга, ТУЗ-ын гишүүн Батбилэг, Алс группээс Одбилэг, Ганхүү, Өнөрбат, Мультипак компаниас Тод-Од, Ганхүү, Сумъяагарав зэрэг хүмүүс байна.

-УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханы нэр гарсангүй?

-Нүүрсний сонсгол хоёр үе шаттай. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тээвэрлэлт, борлуулалт, төсөл, охин компани, хөрөнгө оруулалтын асуудлууд нь арванхоёрдугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Үүнд Т.Аюурсайхан дуудагдана.

-УИХ-д байгаа гишүүдийн нэрс алга. Ялангуяа танай намынхан алга?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой асуудлууд хоёр дахь сонсгол дээр яригдана. Үүнээс долоо хоногийн өмнө дуудагдах хүмүүсийн нэрсийг зарлана. Эхний асуудлаар орон нутгийн "Тавантолгой" компанийн асуудлыг хэлэлцэнэ.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн талаар?

-Н.Өнөрцэцэгтэй холбоотой ойрын хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрээ нүүрс тээврийн компани байгуулсан гэх асуудал хяналт шалгалтын үеэр тогтоогдож байгаа.

-Сонирхлын зөрчилтэй шинжээч байгаа юу?

-Сая хэлсэнчлэн шинжээч томилж, чөлөөлөх хугацаа алга. Бид байгаа бүхий л боломж нөөцөөрөө ажиллаж, дүнгээ гаргана. Жишээлбэл, 2.5 сая машины бичлэг шүүж байна. Хил хамгаалах байгууллага дээр устгасан байсан бүх мэдээллийг сэргээж байна. Нүүрсний зөрүү гэж яриад буй бүртгэлгүй тээвэрлэлтийг хоёр дахь асуудал яригдана.  Энэ талаар би товч мэдээлэл хийнэ. Одоо бол жижиг Тавантолгой компанитай холбоотой ярина.

-Гэрчээр дуудагдсан өндөр албан тушаалд байсан хүмүүс яг ямар шалтгаанаар дуудагдаж байгаа вэ?

-"Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой дуудаж байгаа. Ерөнхий прокурор байсан хүмүүсийг тухайн үед энэ асуудлаар эрүүгийн хэргээр шалгагдаж байсан ч дийлэнх нь хаагдсан. Энэ талаар тайлбар авна. Ерөнхий аудитор бол бүх зүйл дээр дуудагдана. Гаалийн ерөнхий газрын бүхий  үеийн удирдлагын баг хоёр дахь сонсгол дээр дуудагдана. Энэ нүүрсүүд яагаад бүртгэлгүй гарсан бэ гэдгийг асууна.


Сэтгэгдэл байхгүй байна

Сонин хачин