Өмнөд Солонгос улсаас иргэдээ авчрах нислэгийн тов хангагдан бэлтгэлээ базааж байх зуур тус улсад Монголын хоёр иргэн коронавирусээр өвчилсөн гэсэн мэдээлэл гарсан. Өчигдрөөс энэ мэдээлэл тархсанаар иргэдийн дунд дахин түгшүүр төрөөд байсан бол Монгол Улсын Засгийн газар, Өмнөд Солонгос дахь ЭСЯ-наас мэдээлснээр
“Монгол улсын иргэн, 28 настай Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийнхээ эмнэлэгт хандан, 27-ны өдөр эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Гэхдээ тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 хоногийн тусгаарлалтын дэглэмээ дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа сөрөг хариу гарсан. Манай иргэн эрүүл саруул байгаа” гэсэн байна. /2020.03.14/ Харин нөгөө иргэн нь элэгний өвчнөө БНСУ-д эмчлүүлэхээр очоод эмнэлэгт нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан коронавирус биш байсан гэсэн мэдээлэл өмнө гарсан юм. Одоогоор Монгол улсад Францаас улсаас ирсэн 1 иргэн коронавирусын халдвартай болох нь тогтоогдсон бөгөөд биеийн байдал тогтворжиж байгаа. Түүнтэй ойрын хавьтлын 215 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гэж гараад байгаа. Гэхдээ тэдгээр иргэдийг тусгаарлаж, ажиглаж байгаа бөгөөд давтан шинжилгээнүүд хийнэ.
Харин Монгол Улс БНСУ- гаас маргааш буюу 15-нд 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд тусгай нислэг үйлдэн иргэдээ авчирна. Нэг нислэгээр 250, нийт 1000 гаруй иргэдээ БНСУ-гаас авчрах бөгөөд Япон, ОХУ, Бүгд Найрамдах Турк Улс болон Европын орнуудад байгаа иргэдээ мөн авчрах юм.
Дээр дурдсан БНСУ-ын нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн дотор буюу гуравдугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана уу хэмээн анхааруулсан байна.
Эхний нислэгт бүртгэгдсэн иргэдийн нэрсийг дор хавсаргав.
Өмнөд Солонгос улсаас иргэдээ авчрах нислэгийн тов хангагдан бэлтгэлээ базааж байх зуур тус улсад Монголын хоёр иргэн коронавирусээр өвчилсөн гэсэн мэдээлэл гарсан. Өчигдрөөс энэ мэдээлэл тархсанаар иргэдийн дунд дахин түгшүүр төрөөд байсан бол Монгол Улсын Засгийн газар, Өмнөд Солонгос дахь ЭСЯ-наас мэдээлснээр “Монгол улсын иргэн, 28 настай Б Дэгү хотод хоёрдугаар сарын 23-нд ханиадны шинж тэмдэг илэрч, дүүргийнхээ эмнэлэгт хандан, 27-ны өдөр эерэг буюу коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон. Гэхдээ тухайн дүүргийн эмнэлгээс манай иргэнд илэрсэн вирусийн хэмжээ маш бага гэсэн тул нэг удаагийн дуслын эмчилгээ хийгээд гэрийн хорионд байх мэдэгдэл өгсөн. Манай иргэн 14 хоногийн тусгаарлалтын дэглэмээ дуусгаад гуравдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд шинжилгээ өгөхөд хоёр удаа сөрөг хариу гарсан. Манай иргэн эрүүл саруул байгаа” гэсэн байна. /2020.03.14/ Харин нөгөө иргэн нь элэгний өвчнөө БНСУ-д эмчлүүлэхээр очоод эмнэлэгт нас барсан бөгөөд түүний үхлийн шалтгаан коронавирус биш байсан гэсэн мэдээлэл өмнө гарсан юм. Одоогоор Монгол улсад Францаас улсаас ирсэн 1 иргэн коронавирусын халдвартай болох нь тогтоогдсон бөгөөд биеийн байдал тогтворжиж байгаа. Түүнтэй ойрын хавьтлын 215 хүний шинжилгээ сөрөг буюу халдваргүй гэж гараад байгаа. Гэхдээ тэдгээр иргэдийг тусгаарлаж, ажиглаж байгаа бөгөөд давтан шинжилгээнүүд хийнэ.
Харин Монгол Улс БНСУ- гаас маргааш буюу 15-нд 07.45 цагт Улаанбаатар-Сөүл чиглэлд тусгай нислэг үйлдэн иргэдээ авчирна. Нэг нислэгээр 250, нийт 1000 гаруй иргэдээ БНСУ-гаас авчрах бөгөөд Япон, ОХУ, Бүгд Найрамдах Турк Улс болон Европын орнуудад байгаа иргэдээ мөн авчрах юм.
Дээр дурдсан БНСУ-ын нислэгээр ирэхээр бүртгүүлсэн иргэд өнөөдрийн дотор буюу гуравдугаар сарын 14-ны өдрийн 14:00 цагаас өмнө Монгол Улсад ирээд тусгаарлагдах байр, хоолны зардлаа Онцгой байдлын ерөнхий газрын /ХААН БАНК 5084538375/ дансанд хийж, суудлаа баталгаажуулна уу. Төлбөр хийгээгүй тохиолдолд бүртгэлээс хасч, төлбөрөө төлсөн дараагийн иргэнийг онгоцонд суулгана уу хэмээн анхааруулсан байна.
Эхний нислэгт бүртгэгдсэн иргэдийн нэрсийг дор хавсаргав.
Сэтгэгдэл байхгүй байна